Дэлхийн хүн ам маргааш 8 тэрбумд хүрнэ
Дэлхийн хүн ам энэ сарын 15-нд буюу маргааш 8 тэрбумд хүрч, 2030 он гэхэд 8.5 тэрбум болно гэж НҮБ-аас гаргасан “Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2022” тайланд дурджээ.
Тайланд дурдсанаар, 2023 онд Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно. Дэлхийн хүн ам 2030 онд 8.5 тэрбумд хүрэх бол 2050 онд 9.7 тэрбум болно. Шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхийн оршин суугчдын тоо 2080-аад онд 10.4 тэрбум болж оргилдоо хүрэх бөгөөд 2100 он хүртэл энэ түвшинд байх аж.