ГХЯ: Иргэн Г.Ган-Очир гэр бүлийн хүчирхийллийн хэргээр Франц Улсад хоригдож байгаа нь ҮНЭН

202

ГХЯ: Иргэн Г.Ган-Очир гэр бүлийн хүчирхийллийн хэргээр Франц Улсад хоригдож байгаа нь ҮНЭН

 

Нүүрсний хулгайчдыг зарлах жагсаалд Франц улсаас дуу хоолойгоо өргөн, төрийн эрх мэдэлтнүүдийн бохир үйл ажиллагааг лайв хийж мэдэгдсэн иргэн Г.Ган-Очир Франц улсад хоригдсон талаар мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй.

Энэхүү асуудлаар Монгол Улсын ГХЯ-аас тодруулахад "БНФУ-д оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г.Г нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хорих ял шийтгэгдсэн тухай Францын эрх бүхий байгууллагаас манай улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн. Хэргийг Францын хууль хяналтын байгууллага шалган шийдвэрлэж, хорих ялыг эдлүүлж эхэлсэн бөгөөд хувь хүний мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>