ХӨВСГӨЛ: Рэнчинлхүмбэ сумын нутагт 3 удаа газар хөдлөв

195

 

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд амралтын өдрүүдэд 3 удаа газар хөдлөлт болсон  байна.  Тодруулбал өнөөдөр  өглөөний 6 цаг 25 минутад  Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 23 километрийн зайд 3,6 магнитудын хүчтэй,  1 сарын 15-нд  Рэнчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 31 километрийн зайд  4,2 магнитуд, 1 сарын 14-нд Рэнчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 15 километрийн зайд 4,9 магнитудын хүчтэй тус тус газар хөдөлсөн байна. Энэ үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>