"Зайсан тойруу"-ийн замыг нэг урсгалтай болгоно

343

"Зайсан тойруу"-ийн замыг нэг урсгалтай болгоно

 

Ирэх бямба гарагаас буюу нэгдүгээр сарын 21-ний өдрөөс "Зайсан тойруу"-ийн гудамжны замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, нэг урсгалтай болгохоор болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Тодруулбал, Зайсан тойруугийн зам гэдэгт Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвараас Зайсангийн эцэс хүртэлх зам, Зайсан хилл, Голден будда, 32-р сургууль, Америк сургууль зэргийн хажуугаар өнгөрдөг авто зам хамаардаг байна. Одоогоор хөдөлгөөнийг хэрхэн нэг чигт оруулах талаарх мэдээлэл байхгүй байгаа бөгөөд дэлгэрэнгүйг 12.00 цагт холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээллэх юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>