Мэрилин Монрогийн тухай өгүүлэх “Blonde” кино "Хамгийн муу кино” төрөлд нэр дэвшжээ

368

Мэрилин Монрогийн тухай өгүүлэх “Blonde” кино "Хамгийн муу кино” төрөлд нэр дэвшжээ

 

Дэлхийн кино урлагийн хамгийн таагүй шагнал болох "Алтан бөөрөлзгөнө”-д Мэрилин Монрогийн амьдралын түүхийг өгүүлсэн "Blonde” кино хамгийн олон төрөлд нэр дэвшжээ. "Хамгийн муу кино”, "Хамгийн муу кино зохиол, "Хамгийн муу ре-мейк” зэрэг нийт найман төрөлд Эндрю Доминикийн бүтээсэн энэхүү намтарчилсан уянгын кино нэр дэвшжээ. Эндрю Доминик өөрөө "Хамгийн муу найруулагч” шагналыг горилж байгаа аж. "Blonde” кино үзэгчдээс бүр ч тааруу үнэлгээ авсныг зохион байгуулагчид онцолжээ. "Хамгийн муу кино” шагналд уг киноноос гадна,  Америкийн рэп дуучид болох Машин Ган Келли (жинхэнэ нэр нь Колсон Бэйкер), Мод Сан (Дерек Смит) нарын "Good Mourning, 2022”  найруулагч Шон МакНамарын "The King’s Daughter, 2021”; Даниэль Эспиносын  "Morbius, 2022”; Роберт Земекисын  "Pinocchio, 2022” кино нэр дэвшжээ.  "Алтан бөөрөлзгөнө” наадмыг 1980 оноос хойш зохион байгуулаж байгаа бөгөөд ижил нэртэй сангийн 700 орчим гишүүн /АНУ болон бусад 19 улсын төлөөлөгчид багтдаг/ шагналд нэр дэвшигчдийг сонгодог аж. Уг шагналд нэр дэвшигчдийг тухайн жилийн АНУ, Канадын дэлгэцийн бүтээлээс сонгодог бөгөөд онцлох хамгийн "муу” киног энэ жил 43 удаагаа шалгаруулна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>