Европын холбоо хоёр төрлийн шавжийг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрлөө Мэдээ мэдээлэл, Сонин хачин 27-01-2023, 10:44 419 Хуваалцах Гялалзсан хар цохын нэг төрөл болох гурилан хорхойтой төстэй авгалдай болон царцааг Европын холбооноос хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрсөн гурав болон дөрөв дэх шавж болгон зарлалаа. Европчуудын хувьд мөлхдөг амьтад болон шавж идэх нь тийм ч таатай байдаггүй. Гэхдээ дэлхийн өндөр зэрэглэлийн ресторануудын амттан болсон шавж нь Мексикээс Тайланд хүртэлх улс орнуудын хоолны гол цэс болоод байгаа юм. АНУ-ын байгаль орчны судалгааны байгууллага болох Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн хүнсний хөтөлбөрийн захирал Тим Сеирчингер, "Мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж буйг даван туулах нь маш том сорилт болж байна. Тиймээс бид шийдлийн бүх арга замыг эрэлхийлэх ёстой. Шавжны хэрэглээ нь байгаль орчин, эрүүл мэнд, амьжиргаанд эерэг нөлөө үзүүлнэ” гэжээ. Европын комисс өнгөрсөн долоо хоногт Твиттер хуудастаа "Хэнийг ч шавж идэхийг албадахгүй. Гэхдээ энэ алхам нь байгаль орчинд хор хөнөөл багатай хоолны дэглэмд шилжихийг хурдасгах болно” гэжээ. https://www.dw.com/en/eu-insects-climate-change/a-64503440 419 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 17-06-2022, 12:22 Богдхан ууланд хор цацаж, хортон шавж устгалын ажил хийх тул аялахгүй байхыг анхаарууллаа… 31-05-2021, 09:36 ЕВРОПЫН ХОЛБОО: “Pfizer" вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрлөө… 21-12-2019, 13:10 НМХГ: Кильканаас долоон хос хөлтэй шавж гарч иржээ… 21-09-2018, 12:20 Европ, Азийн холбоог эрчимжүүлнэ… 27-07-2017, 11:14 Европын холбоо хэт даврагсад болон интернет сүлжээний гэмт хэрэгтэй шийдвэртэй тэмцэнэ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.