ТЭД БИДНИЙ ТУХАЙ: X Богд тодорсон нь Монголд шашин, геополитикийн давуу тал авчирна

290

Эргэлт.мн мэдээллийн сайт "Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа буддын шашны Х Богд Монголоос тодорсон талаар гаднын хэвлэлүүд юу бичсэнийг хөрвүүлэн хүргэе.

 

DALAILAMA: ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН БОГДЫН ХОЙД ДҮРД АВШИГ ХҮРТЭЭЖ, АДИСЛАГДСАН ХАМГААЛАЛТЫН УТАС ӨГЛӨӨ

Өнгөрсөн долоо хоногт БНЭУ-ын Дарамсала хотод Дээрхийн гэгээнтэн Далай лам Богд ламд авшиг хүртээх ёслол боллоо. Тус ёслол Дарамсалад орших Цоглагханд хийдэд болсон бөгөөд ойролцоогоор 5000 лам, гэлэнмээ, 600 монгол хүн, үзэгч, сүсэгтнүүд оролцсон байна.

Ёслолын эхэнд 14 дүгээр Далай лам Богдод авшиг хүртээж, мэдэл өгөхийн өмнө нарны өмнөөс харж суун бэлтгэл хийх аж. Улмаар бэлтгэл дууссаны дараа хийдэд зассан ширээнд суух бөгөөд Дээрхийн гэгээний зүүн гар талд Богд ламын хойд дүр халх монгол хүү сууж байна. Өдгөө 10-аадхан настай Богдын хойд дүр энэ хүү халт монгол гаралтай ч баруунд төрж, өссөн АНУ-ын иргэншилтэй хүү гэнэ. Хүүг төрсний дараа X Богдод тодруулсан ч Дээрхийн гэгээн Далай лам болон хүүгийн эцгийн хүсэлтээр олон нийтэд зарлалгүй энэхүү авшиг хүртээх өдрийг хүлээжээ.

                    Дээрхийн гэгээнтэн Х Богдод авшиг хүртээхдээ бодь сэтгэлийг сэрээх, оюун ухааныг хөгжүүлэхийн ач холбогдлыг талаар ярьсан бөгөөд "Сэтгэлийн амар амгаланг авчрах болтугай” хэмээн онцолж, энэ эриний мянган буддаг гэгээрүүлэхийг ерөөв. Ёслолын төгсгөлд Дээрхэн гэгээн Далай лам авшиг хүртэгчдэд адислагдсан хамгаалалтын утас өгч, тухайн өдрийн шөнө нь зүүдээ манахыг зөвлөх аж. Улмаар ёслол дуусаж, 14 дүгээр Далай лам Монголоос ирсэн шүтлэгтнүүдтэй биечлэн уулзаад авшиг хүртээх өдрийг өндөрлүүлсэн юм.

 

SAVETIBET: Х Богд дэлхийн боловсролын тогтолцооны гол хүн болно

Нэгэнтээ IX Богд лам өөрийнх нь дараа төрөл Монголд төрж, түүнийг багш нь болох 14 дүгээр Далай лам тодруулахыг гэрээслэн хэлж байжээ. Түүний хэлсэн үг ч биеллээ олж, Богдын хойд дүрийг туулай жилд заллаа. Буддын ном, номлолд багтсанаар Богд лам, багшийн гол эрдэм нь мэргэн ухаан, туршлагад тогтох бөгөөд амьдралынхаа ихэнх хугацаанд сүм, хийдэд сурч боловсроход өнгөрөөх аж. Харин туршлага судалж, мэргэн ухааныг олмогц буддын боловсролын тогтолцооны гол хүн болно. Шашин, төрийн хүч, ойлголт ойролцоо өнөө цагт Богд лам бол дэлхийн боловсролын тогтолцооны гол хүн болох юм байна.

 

Монголчууд Х Богдоо эх оронд нь өөрчлөлт авчрахыг хүлээж байгаа. Хэрэв Богдын шинэ дүр бүрэн боловсорч, Монгол Улсдаа сүм дуганд суувал олон өөрчлөлт авчирна. Дэлхийд олон зуун сая буддын шашны сүсэгтэн байдаг. Зөвхөн энэ жишээнээс л авч үзвэл Х Богд Монголд суух болбол дэлхийн өнцөг булан бүрд байгаа сүсэгтэн олноос эхлээд Богдод бараалхах олон сая хүн гарч ирэх нь Монгол Улсын жуулчин хүлээж авахтай ч хамааралтай болж ирэх юм.

 

Өөрөөр, буддын шашны гурван толгойн нэг Монголоос тодорсон нь тус улсад шашин, геополитикийн давуу тал авчирна. Гэсэн сүсэгтэн олон, монголчуудын Х Богдоос хүлээх хүлээлт нь улс төрийн нөхцөл байдалтай шууд хамааралтай болохгүй болов уу. Х Богд боловсорч гүйцсэний дараа Монголд суух эсэхээс шалтгаалан Монголын дипломат бодлого, геополитикийн зөрчилдөөнд чухал ач холбогдолтой хүн болох аж.

https://ergelt.mn/news/89/single/31230

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>