МОДОН МОРИН ЖИЛИЙН АЛДАРТНУУДЫН НЭГ МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД 13 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЧ РЕКОРД ТОГТООВ

1218

Үндэсний өдөр тутмын "Өнөөдөр” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  "Оны алдартан” шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо. Амжилт бүтээл, авьяас билгээрээ монгол түмнээ манлайлсан модон морин жилийн алдартнаар Японы мэргэжлийн сумогийн түүхэн амжилтыг эвдэж 33 дахь түрүүгээ авсан их аварга Хакүхо М.Даваажаргал, МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд, МУ-ын 3 сая дахь иргэн Х.Монголжин, МУ-ын ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга МАН-ын дарга М.Энхболд, МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрдэмтэн Х.Намсрай, Жудо бөхийн дэлхийн аварга Г.Болдбаатар, УИХ-ын дарга З.Энхболд нар шалгарсан байна.

Арван дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж буй уг ёслолын ажиллагаанд УИХ-ын дэд дарга МАН-ын дарга М.Энхболд арван гуравдахь удаагаа шалгарч байгааг зохион байгуулагчид нь онцлон дурьдсан юм. Олны танил 100 эрхэм тус бүр 3 хүн нэрлэснээс 97 хүнийг "Оны алдартан”-д дэвшүүлж тэдгээрийн дундаас хамгийн өндөр оноо авсан 10 эрхмийг ийнхүү шигшин эрэмбэлж шалгаруулсан байна.
МОДОН МОРИН ЖИЛИЙН АЛДАРТНУУДЫН НЭГ МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД 13 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЧ РЕКОРД ТОГТООВ
МОДОН МОРИН ЖИЛИЙН АЛДАРТНУУДЫН НЭГ МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД 13 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЧ РЕКОРД ТОГТООВ
МОДОН МОРИН ЖИЛИЙН АЛДАРТНУУДЫН НЭГ МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД 13 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЧ РЕКОРД ТОГТООВ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>