Талибаны удирдагч ариун дайн эхлүүлж, Ираныг эзлэхэд бэлэн байна гэжээ
Афганистан-Ираны хилийн бүсэд Талибаны дайчид, Ираны хилийн цэргүүд хооронд буудалцаан тавдугаар сарын 27-нд болж, мөргөлдөөний улмаас ираны хоёр хилчин, талибаны нэг дайчин амиа алдсан байна.
Энэ удаагийн хилийн мөргөлдөөнийг яг хэн өдөөсөн нь тодорхойгүй, харилцан бие биеэ буруутгасан байдалтай байна. Тухайлбал, Ираны цагдаагийн дэд дарга Касем Резае "Олон улсын хууль тогтоомж, сайн хөршийн найрсаг харилцааг үл тоомсорлон Талибаны арми Сасоли шалган нэвтрүүлэх цэг рүү буудаж эхэлсэн тул хариу үйлдэл үзүүлсэн” гэсэн бол "Ираны арми Афганистаны Нимроз мужийн нутаг дэвсгэр рүү буудсан тул хариу үйлдэл үзүүлсэн” хэмээн Афганистаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Нафи Такор мэдэгдэж байна.