”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

208

Хятадын сансрын "Шэньжөү-16" нислэгийн багт, хөлгийн дарга Жин Хайпэн, сансрын  инженер Жү Янжү, ерөнхийлсөн туршилт судалгааны мэргэжилтэн Гүй Хайчао нар багтаж байна. Жин Хайпэн дөрөв дэх удаа сансарт үүрэг гүйцэтгэж байна. Багийн хоёр гишүүн нь анх удаагаа сансарт нисч байгаа юм.

    Сансрын хөлгийн дарга Жин Хайпэн. 1966 оны аравдугаар сард төрсөн. Докторын зэрэгтэй. 1985 оны зургадугаар сард цэрэгт явсан. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн сансрын нисэгчдийн бригадын онц зэрэглэлийн нисгэгч, хошууч генерал цолтой. 1998 оны 01 дүгээр сард БНХАУ-ын анхны сансрын нисгэгчдийн багийн гишүүн болсон. Сансрын нисгэгчдийн бригадын ахлагч, сансрын нисгэгчдийн ерөнхий командлагчийн орлогчоор ажиллаж байсан. Жин Хайпин 2008 оны 09 дүгээр сард "Шэньжөү-7", 2012 оны 06 дугаар сард "Шэньжөү 9", 2016 оны 10 дугаар сард "Шэньжөү-11" хөлгийн нислэгт үүрэг гүйцэтгэж байсны дотор "Шэньжөү-9", "Шэньжөү-11" хөлгийн даргаар ажиллаж байжээ. 2022 оны 06 дугаар сард "Шэньжөү-16" нислэгийн багийн бүрэлдэхүүнд дахин сонгогдсон бөгөөд хөлгийн даргаар ажиллаж байна.

    Сансрын нисэгч, инженер Жү Янжу. 1986 оны есдүгээр сард төрсөн. Докторын зэрэгтэй. 2005 оны есдүгээр сард цэрэгт явж, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Сансрын нисгэгчдийн бригадын дөрөвдүгээр зэрэглэлийн сансрын нисгэгч, армийн хурандаа цолтой. Стратегийн дэмжлэг үзүүлэх хүчний Сансрын инженерийн их сургуулийн дэд профессор. 2020 оны 09 дүгээр сард Жү Янжу Хятадын сансрын нисгэгчдийн гурав дахь ээлжийн сансрын нисгэгчээр элсэж, 2022 оны 06 дугаар сард "Шэньжөү-16" нислэгийн багийн гишүүнээр сонгогдсон.

    Ачаалах даацын мэргэжилтэн Гүй Хайчао. 1986 оны 11-р сард төрсөн. Докторын зэрэгтэй. Бээжингийн Сансар технологийн их сургуулийн профессор, докторын удирдагч багш. 2020 оны 09 дүгээр сард даацын судлаачийн хувиар Хятадын сансрын нисгэгчдийн гурав дахь ээлжийн гишүүнээр элсэж, 2022 оны 06-р сард "Шэньжөү-16" нислэгийн багийн гишүүнээр сонгогдсон.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: www.cri.cn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>