Прокурорын байгууллагын тамгын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын зар

589

Прокурорын байгууллагын нэгж, газруудад Тамгын хэлтсийн даргын ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийг "Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ын дагуу сонгон шалгаруулна.

Нэг: Тавигдах болзол, шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх; 
  • Дээд боловсролтой байх;
  • Гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх;
  • Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжихээр хүсэлт гаргасан байх;
  • Иргэний хувьд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх;
  • Энэ зард тавигдсан "Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Хоёр. Сул орон тоог нөхөхдөө журамд заасан болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон нөөцөд байгаа иргэд хамт өрсөлдөнө. /Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1/

Гурав: Бүрдүүлэх материал

  • Хүсэлт
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Гурван үеийн намтар;
  • Цээж зураг 3 хувь / хэмжээ 4x6 см/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа /e-mongolia–аас татан авах/;
  • Төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг нотлох баримт;
  • Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн "Тангаргийн хуудас” хуулбар;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/;
  • Цэргийн албыг биечилж болон дүйцүүлэн хаасныг гэрчлэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар;

Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд нэмэлтээр дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

–Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал;

–Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа;

–Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн "хангалтгүй” үнэлгээ аваагүй байх.

Дөрөв. Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч, иргэдэд шалгалт өгөх, өдөр, цаг, байршил болон бусад мэдээллийг "Prokuror.mn” сайтаар мэдээлнэ.

Тав. Оролцогчид холбогдох материалыг бүрдүүлж, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Бага тойруу Хуульчдын гудамж 15/1 хаягаар илгээх, эсхүл Улсын ерөнхий прокурорын газрын 110 тоот өрөөнд биечлэн хүлээлгэн өгөх боломжтой.

Бүртгэлийн хураамж 30.000 төгрөг

Холбоо барих утас:88019466, 88095753.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АВАХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШААРДЛАГА

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаалын нэр

Албан тушаал

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

Ангилал

Зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

УЕПГ-ын дэргэдэх сургалт, судалгааны хүрээлэн

Тамгын хэлтэс

Тамгын хэлтсийн дарга

Эрхэлсэн түшмэл

АА-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Эрх зүйч, төрийн болон бизнесийн удирдлагын чиглэлээр  бакалавр

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

Аймгийн прокурорын газар

Дүүргийн прокурорын газар

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>