Хятадын Жэжян мужийн гол цусан улаан өнгөөр урсчээ

3028
Хятадын Жэжян мужийн Хинмейзоу тосгоны гол цусан улаан өнгөөр будагдсан тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн байна. Оршин суугчдын хэлж байгаагаар голын эрэг дагуу ямар нэг үйлдвэр байхгүйгээр барахгүй муждаа л цэвэр цэнгэг устайгаараа алдартай гол байжээ.

Гэвч хэдхэн цагийн дотор уг голын уснаас хачин үнэр үнэртэж, цусан улаан өнгөөр урсах болсон гэнэ.  Нутгийн оршин суугчид цэвэр хуванцар саваас голоос ус хутган авахад усны өнгө маш тод байсан байна. 

Тосгоны иргэн На Ван "Манай тосгоны хэдэн хүн өглөө 05.00 цагт босоод гол руу харахад хэвийн байсан. Гэвч хэдхэн минутын дараа голын ус улаанаар будагдсан байсан. Энэ гол бол туйлын цэнгэг бөгөөд шууд уухад ч болохоор байдаг. Тосгоны иргэд энэ голоос байнга загас барьдаг. Энд голыг бохирдуулах ямар нэгэн үйлдвэр байдаггүй. Гэтэл яагаад ийнхүү улаан өнгөтэй болсоныг мэдэхгүй байна” гэж ярьжээ.

Харин байгаль орчны мэргэжилтнүүд уснаас дээж аван шинжилсэний дараа хүнсний зориулалттай будаг байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Гэвч чухам хэн ийнхүү гол руу будагч бодис хийсэн нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.
 
Хятадын Жэжян мужийн гол цусан улаан өнгөөр урсчээ
 
Хятадын Жэжян мужийн гол цусан улаан өнгөөр урсчээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.