Өвдөг боомтын ажил сэргэлээ

216

Хятад улсын Өвдөг боомт-Монгол Улсын Баянхошуу боомтын зорчигч тээврийн хилээр нэвтрэх ажил сүүлийн өдрүүдэд албан ёсоор сэргэж, Өвдөг хилийн боомт 2023 оны анхны зорчигчоо утган авлаа.

 

Зорчигч тээвэрийн хилээр нэвтрэх ажлыг баталгаажуулахын тулд Шинэ Барга зүүн хошууны холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг урьдчилан төлөвлөн хийж, тусгай ажлын төсөл боловсруулжээ. Мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Хөлөнбуйр хотын хилийн боомын алба идэвхтэй зохицуулалт хийж, Өвдөг боомт, Хилийн хамгаалалтын өртөө, Хилийн боомтын алба, Эрүүл мэндийн зөвлөл, хошууны Зам харилцааны товчоо зэрэг байгууллага нэгжүүд хуралдан боомтоор өнгөрөх ажлыг бүх талаар хагасан байна. Шинэ Барга зүүн хошууны Ардын засгийн газраас Монгол Улсын холбогдох байгууллага нэгжүүдтэй харилцаа холбоогоо чангатгаж, санал солилцон, цаг тухайд нь ажлын төлөвлөлт хийж, Хятад Монгол хоёр талын хилийн боомтын зорчигч тээврийн боомтоор өнгөрөх ажлыг сэргээхэд бодит баталгаа хангажээ.

 

Зорчигчдын хилээр өнгөрөх үр дүнг дээшлүүлэхийн тулд Шинэ Барга зүүн хошуу хилийн боомтоор өнгөрөх ажлыг үргэлжлүүлэн сайжруулж, хилээр орж, гарах зорчигчийн хянан шалгалт, эрүүл мэндийн хяналт шалгалтын машин, эрүүл мэндийн электрон мэдүүлгийн машин төхөөрөмжийг шинээр суулгаж, зорчигчдод түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна. Шинэ Барга зүүн хошуу нь умардад нээх чухал бэхлэлтийн стратегийн бодлогод анхаарал хандуулж, Өвдөг хилийн боомтын “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт ба Хятад, Монголын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Өвдөг хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг бүх талаар сэргээжээ.

 

Шинэ Барга зүүн хошуу нь цаашид оюунлаг боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн сайжруулж, хилээр орж, гарах хоёр улсын иргэдэд илүү амар хялбар, өндөр үр дүнтэй, аюулгүй үйлчилгээ үзүүлж, Хятад, Монголын соёл иргэншлийн солилцоо, эдийн засгийн солилицоо, хил дамнасан аялал жуулчлалыг ахиулах болно.

 

Зохиогч: Дэлгэрхүү
Найруулагч: ХаньХуншя
Эх сурвалж: ӨМӨС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>