MCS ганцаар эзэн суух нь
MMC болон Энержи ресурсийн босгосон компани нь Монголын MCS групп. Үүгээрээ MCSагуу үйл бүтээж байна. Монголын уул уурхайн гигантууд дэлхийн аваргуудтай өрсөлдөж байна. Монгол хүн юу чаддагийг MCS-ийн удирдлагууд харуулж байна. Мэдээж үүн шиг сайн мэдээ хаана байх вэ.
Харин нэг болгоомжлол бусад бизнес эрхлэгчдийн дунд дахин үүсээд эхэлжээ. Таван толгойн бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлтэд бусад компаниуд орох уу? Тэдэнд өсөж хөгжих боломж олгох уу? Бүгд л адилхан бизнес хийж байна. Бүгд л Таван толгой шиг аварга төсөлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэхийг хүсэж байна.
Томоохон төслийн үйл ажиллагааны үр нөлөөг зөвхөн төслийг гүйцэтгэгчид хүртээд зогсохгүй, дам утгаараа тухайн төсөлд бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн ханган нийлүүлэх жижиг дунд бизнесүүдийг хэрхэн дэмжиж, ажилтай орлоготой байлгаж, нийтлэг үр дүн авчирдаг жишээ олныг бид мэднэ. Гэвч MCS гэх том группын мэдэлд байдаг Энержи Ресурсын үйл ажиллагаанаас харахад, Ухаа худгийн бүх ханган нийлүүлэлт, үйлчилгээг MCS болон түүний охин компаниуд нийлүүлдэг нь тодорхой болоод байна.
Ухаа худагт цахилгаан станц барих ажлыг "MCS интернэйшнл” гүйцэтгэж, бүх ажилчин нь юнителийн гар утас барьж, шилэн кабель болон гурвалсан холбоог нь юнивижн гүйцэтгэж, хоол хүнсний хангалтыг нь Грийн катининг хийсэн байх жишээтэй.
MCS групп Таван толгойн төслийн нэгэн удирдагч болсноор ч энэхүү давуу тал улам нэмэгдэж, тавилга, сандал, ширээгээ "Анунгоо” төвөөсөө, компьютер, хэвлэгчээ IT zone-оосоо, гар утас, утасны дугаарыг "Могул” болон Юинтелээс нийлүүлж, ус ундаагаа MCS Coca cola-гаасаа, архи, шар айргаа Спирт бал бурамаасаа, согтууруулах ундаагаа Тайгер, Сэнгүрээсээ, интернэт, гурвалсан холбоо, утасны дугааруудаа Юнивижн Юнителээс, эрүүл мэндийн үйлчилгээгээ "Интермэд”-ээс, судалгаа шинжилгээгээ Креатив агентлагаасаа ямар нэгэн эргэлзээгүйгээр авах нөхцөл бүрдчихлээ. MCS чанартай үйлчилгээ үзүүлдэг нь үнэн боловч, нэг халааснаасаа мөнгө гаргаад нөгөө халаас руугаа хийж байгаа ийм үйлдэл нь таван жилийн дараа тус группийг л ганцааранг нь улам хүчирхэгжүүлнэ.
Улс орныг MCS шиг аварга компани чирж явдаг нь үнэмлэхүй үнэн ч бусад компаниуд өсөж дэвжиж болохгүй гэсэн хууль байхгүй. "АПУ”, "Таван богд”, "Номин” зэрэг өрсөлдөхүйц том компаниудад ч Таван толгойн ханган нийлүүлэх ажилд боломж олгох хэрэгтэй. Адилхан л ажилгүйдлийг бууруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, татвараа төлөөд явж байгаа бизнесүүд шүү дээ. Аавын хүүг алаг үзэх муухай.
Нөгөө талаар хожим нь Таван толгойгоос ногдол ашиг хүртээх, иргэн бүрт тараасан 1072 хувьцааны асуудал урган гарна. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад MCS өөрийн охин компаниудаас ямар нэгэн хөнгөлөлтгүй авсан бараа үйлчилгээгээ зардалдаа шингээн, хиймлээр нэмэгдүүлэн, бага ашиг олж байгаа мэтээр харуулан Засгийн газарт тайлагнах, ард нийтэд бага хувь хүртээх магадлал өндөртэй болчихлоо. "MCS татвараас бултах нь, төслөө ашиггүй болгож харагдуулах нь” гэж хэлэх гэж байна хэмээн шууд бүү ойлгоорой. Зардалд тусгасан дийлэнх бараа, үйлчилгээг охин компаниуд нь хангасаар байх нь "ариун явдал уу” хэмээн хэлж, үүнд уншигч олныг үүнд анхаарлаа хандуулаач хэмээн хүсч байгаа юм.
Томоохон бүтээн байгуулалтад орж буй бараа үйлчилгээг компани дотооддоо бүтээж байгаа нь уг төслийн өртгийг бууруулж, зах зээл дээр боломжийн үнэтэй гарах давуу талыг үүсгэдэг. Аварга компаниудын эдийн засгийн хүнд хэцүү цагт оршин тогтнодгийн нууц нь ч энэ. Харин төрийн өмчийн орд газарт хувийн компани орохдоо өөрийн монополь байдлаа ашиглан бүх бараа, үйлчилгээг өөрөө авах нь хэр шударга вэ. Шударга биш гэж үзэж байна.
Энэ аварга төслийн ханган нийлүүлэх ажиллагааг хянах нь чухал байна. Төрийн компани үүнд сайн тохирно. Төрийн хяналт суларсан газар монополь тогтдог хуультай. "Эрдэнэс ТТ” нь Таван толгойн бүхий л үйл ажиллагаанд оролцсоноор төрийн өмчөөр хайгуул хийж нөөцийг нь баталгаажуулсан энэхүү орд Монголын эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа олон мянган компаниудад бизнесийн тэгш боломжийг олгож, бүх баялаг MCS-ийн вант улсын дансанд 30 жилийн турш урсан орохоос сэргийлж чадах юм.
Олуулаа хөгжих цагийг бид хүлээж байгаа. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэдэг. MCS групп Ухаа худгийн бараа үйлчилгээн дээр ганцаар ноён суусан шиг Таван толгойд монополио тогтоох гэж байгаа бол дахин тендер зарлах нь Монголын бизнесийн салбарт олуулаа хөгжих хөгжлийг авчрах нь гарцаагүй.
<!-- [if gte mso 9]> <!-- [if gte mso 10]> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin-top:0in; mso-para-margin-right:0in; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0in; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-fareast-language:ZH-TW;}