Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шинийн нэгний хуваарь

1212

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шинийн нэгний хуваарьМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2015 оны 2 дугаар сарын  19-ний пүрэв гаригт XVII жарны "Согтоогч” хэмээх модон хонин жилийн цагаан сарын баярын ёслолын арга хэмжээнд оролцох дарааллыг танилцуулж байна.

08:00 цагт Төрийн туганд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хүндэтгэл илэрхийлнэ.

08:05 цагт Төрийн хүндэтгэлийн гэр өргөөд золгох ёслол эхэлнэ.

08:30 цагт Ахмадын төлөөлөл есөн ахмадтай Төрийн ордны ёслол хүндэтгэлийн "А” танхимд золголт хийнэ.

Мөн өдрийн 09:10 цагт Гандантэгчэнлэн хийдэд Монголын ард түмний буян заяаг даатгаж мандал өргүүлнэ. Уг арга хэмжээнд ЕТГ, УИХ-ын ТГ, ЗГХЭГ-ын дарга нар оролцоно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>