Он гарсаар 360 хүүхэд сураггүй алга болсон гэх мэдээлэл бүртгэгджээ

463

Сүүлийн үед бага насны хүүхдүүд алга боллоо гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад их бүртгэгдэж байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар он гарсаар буюу нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт насанд хүрээгүй 360 хүүхэд сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 359-ийг нь олж тогтоон эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн бол 13 настай нэг охиныг одоогоор эрэн сурвалжилж байна.

 

 

Тодруулбал энэ сарын 08-ны өдөр Дарь-Эхийн эцсээс хичээлдээ явлаа гээд гэрээсээ гарсан 13 настай Э охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. 

 

Хүүхдүүд ихэвчлэн утасны цэнэг нь дууссан, найзындаа хамаатан садныдаа очсон байдаг. Мөн гадуур олон цагаар тоглож явж байхад нь ар гэрийнхэн нь дуудлага мэдээлэл өгдөг байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>