Хятад ”Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудтай дээд түвшний хамтын ажиллагааг ахиулна

51

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр Зүүн өмнөд Азийн орнууд “Бүс ба Зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахтай холбоотой асуудлаар дээд түвшний хамтын ажиллагааг ахиулж байна.

Зүүн өмнөд Ази бол "Бүс ба зам" санаачилга анх дэвшүүлэгдсэн бүс нутгийн нэг бөгөөд хамтын ажиллагааны гол чиглэл юм. Энэхүү санаачилгыг тухайн орон нутагт анх туршсан бөгөөд гайхалтай үр дүнд хүрч, дэлхийн олон орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн юм. Хятад-Лаосын төмөр зам, Хятад-Индонезийн Жакарта-Бандун чиглэлийн хурдны төмөр зам ашиглалтад орж, иргэдийн зорчих тав тухыг хангалаа. Хятад-Тайландын төмөр зам, Малайзын зүүн эргийн төмөр замын бүтээн байгуулалт тогтвортой урагшилж, Хятад Малайз, Хятад Индонезийн "Хос цэцэрлэгт хүрээлэн" нь хоёр талт эдийн засаг худалдааны инновацийн хамтын ажиллагааны чухал индэр болов, үүнтэй төстэй олон жишээ бий. Хятад улс хамтдаа зөвшилцөх, хамтран бүтээн байгуулах, хамтдаа хуваалцах, нээлттэй, ногоон, шударга, өндөр стандарт, ард түмний амьжиргаанд ашигтай, тогтвортой байх зэрэг чухал үндсэн зарчмуудыг үргэлжлүүлэн баримталж, “Бүс ба зам"-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулахыг Хятад улс дэмжих 8 арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, зүүн өмнөд Азийн орнуудыг багтаасан “Бүс ба Зам”-ыг хамтдаа бүтээн байгуулагч орнуудтай хамтран ажиллаж, илүү чанартай, өндөр түвшний хамтын ажиллагааг ахиулж, улс орон бүрийн шинэчлэлийн үйл явцад туслах болно. Зарим нэг төслийг хэрэгжүүлэх явцад гарч буй асуудлуудын тухайд, Хятад улс болон холбогдох улс орнууд хэзээд харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр идэвхтэй харилцаж, зүй зохистой зохицуулсаар ирсэн юм.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: http://www.news.cn/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>