НИЙСЛЭЛИЙН НАМЗХ “5 БУУЗ” АЯНАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1111
НИЙСЛЭЛИЙН НАМЗХ “5 БУУЗ” АЯНАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛААНийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос 5 дахь жилдээ сар шинийн баярыг тохиолдуулан азай буурлууд, хүнд амьдралтай айл өрхөд бага ч гэсэн сэтгэлийн дэм тусламж болох үүднээс "5 бууз” аяныг зохион байгуулдаг билээ. Нийслэлийн 9 дүүрэгт 2-р сарын 15-18 ны хооронд тус аян нэгэн зэрэг болсон бөгөөд дүүрэг бүр сонгож авсан айл өрхдөө гэр орон, хашааг нь цэвэрлэж, бууз банш, тавгийн идээгнь бэлэглэж,ус нүүрс түлээг нь бэлдэж өгдөг уламжлалтай билээ. Энэ "5 бууз” аяныхаа хүрээнднийт нийслэлийн 9 дүүрэг оролцож нийт 412 өндөр настан ахмад, эмзэг бүлгийн айл өрхөд нийт 2185кг бууз,400 тавгын идээ, 100 ш сүү, ааруул, кимчи, 28 тонн нүүрс, 4000 тонн ус үнэ төлбөргүй айл өрхөд тарааж нийт 150 айлд хашаа, хороо болон гэр оронд нь цэвэрлэгээ хийж өгч идэвхтэй оролцсон байна. Аяндаа идэвхтэй сайн оролцсон Багануур, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Сүхбаатар, дүүргүүддээ цаашдынх нь ажилд хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай







 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>