ОБЕГ: 2019 оноос хойш наадмын амралтын үеэр 85 хүн усанд осолдож амиа алджээ Мэдээ мэдээлэл 12-07-2024, 07:07 496 Хуваалцах Онцгой байдлын ерөнхий газраас баяр наадам тохиох гэж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэг хүргэлээ. ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ: Он гарснаар усны ослоор 40 хүний амь нас эрсэдсэн байна. Тэгвэл баяр наадмын өдөр, олон хоногоор амарна. Орон нутгаар аялж зугаалах хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор олон хүн усанд осолдох эрсдэлтэй байна. Тухайлбал, 2019 онд 14 хүн тав хоногийн наадмын амралтаар амь насаа алдаж байсан, 2020 онд 17 хүн, 2021 онд 26 хүн, 2022 онд 20 хүн 2023 онд найман хүн зөвхөн баяр наадмын өдрүүдэд усны ослоор амь насаа алдсан. Тэгэхээр баяр наадмын өдрүүдэд зөв зохистой амрах, аялах хэрэгтэй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд таван хүн амь насаа алдсан байна. Өчигдөр буюу даваа гаригт гурван хүн усанд осолдож эрсэдсэн. Мөн дээр дурдсан 40 хүний ес нь бага насны хүүхэд байгаа юм. Иргэд ямар шалтгаанаар амь насаараа хохироод байна вэ гэхээр машин техник тээврийн хэрэгсэлтэй, мотоциклтой, морьтой гол мөрөн гатлах гэж байгаад амь насаа алдаж байна. Гарамгүй газраар гатлах гэж оролдож байна, үертэй үед малынхаа араас гол руу орох зэргээр нас барж байна. Мөн усанд сэлдэг, сэлж чаддаг гэдэг хүмүүс усанд сэлнэ гэдэг байдлаар усанд ороод эндчихэж байна. Усанд сэлэх гэдэг бол харилцан адилгүй байдаг юм. Бассейнд хүмүүс усанд сэлж сурч байгаа. Хүмүүс бассейнд сэлж сурчхаад тааралдсан нуур, гол мөрний усанд сэлнэ гээд амь насаа алдаж байна. Мөн хүүхдэд тавих хараа хяналт суларснаас болоод хүүхэд эндэх тохиолдол олон байна. Иймээс иргэд амрах аялж явахдаа тааралдсан нуур, гол бүрд зогсож усанд ордог байдал нь боломжгүй гэдгийг ойлгоорой. Энэ бол танд маш аюултай зүйл гэдгийг анхаарч, гол уснаас хол, зайтай газар амрах шаардлагатай байна гэв. 496 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 3-06-2024, 23:44 Өнгөрсөн онд гол, усны ослоор 14 иргэн амь насаа алджээ… 26-07-2021, 12:23 Он гарсаар усны ослоор 78 хүн амь насаа алджээ… 15-07-2020, 10:43 Ж.Батбаясгалан: Ард иргэд аюулгүй байдлыг хангаж, хариуцлагатай амарч зугаалах шаардлагатай байна… 16-07-2017, 18:19 Он гарсаар 71 хүн усны ослоор амь насаа алдаад байна… 15-07-2016, 12:22 Сэрэмжлүүлэг: Нэг өдөр 12 хүн усанд живж амиа алджээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.