Эвийн түшигтэй хорвоод энхийн амьдрал мөнх

328

Хатан гол долгилон давлагаалж, мянган бээрийн алсаас Бугат хотын хилд урсан орохуйяа, урсгал зөөлөрч, Жао улсын үеийн хойт хэсэг урт цагаан хэрэмтэй эв нэгдэлтэй оршино. Хятадын соёл иргэншлийн энэ хоёр бэлгэдэл нэгдэж, энэхүү нутаг дээр түүхийн ул мөр болон тэмдэглэгдэн үлджээ.

Хатан голын урсгал зөөлөн, өнгөрсөн төрийн урт цагаан хэрэм бат бэх, нүүдэл мал аж ахуйн соёл болон тариалах соёл энд уусалцаж, найман зүгийн наймаачид энд арилжаа наймаа хийж байлаа.
Дархлан зүүсэн “Залуу хүүхний хүзүүний зүүлт”
МЭӨ 300 онд Байлдаант улсын долоон хүчирхэг улсын нэг Жао улс нь өөрчлөлт шинэчлэлт хийснээр цэргийн хүч нь ихээхэн нэмэгджээ. Жаогийн хаан уулын хойд зүгт Линь Хү, Лөү Фань нарыг Монь уулнаас хойт зүгт хөөж, Хатан голын харьцангуй тогтвортой улам дээр Бугат нутагт "Жюйюань" цэргийн сууринг байгуулсан байдаг. Жао улс Хүннү нарыг эсэргүүцэхийн тулд тус улсын хойд хэсэгт цагаан хэрэм барьж, түүнийг Жао улсын хойд хэсгийн урт цагаан хэрэм гэж нэрлэсэн байна.
Үүнээс хойш Бугат болон Бортохойн цэцэглэн хөгжсөн нутагт нэгэн гайхамшигт түүх эхэлсэн юм. МЭӨ 302 онд Жао улс Жюйюань хотыг байгуулав. МЭӨ 221 онд Чинь улс нь Жюйюанийг байгуулж, 433 онд Хойд Вэй улс нь энд Хуайшүө сууринг байгуулжээ. Чин гүрний үеийн Бүрэн засагтын 9-р онд /1870/ Бугат хотод хэрэм босгож, зүүн, өмнөд, баруун, зүүн хойд, баруун хойд зүгт таван хотын хаалгыг нээж, орчин үеийн Бугат хотын цар хүрээг бүрдүүлсэн байдаг. 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхэн хүртэл Бугат хот нь Хятадын баруун хойд хэсэгт үслэг эдлэл түгээх алдартай төв, эх газар болон усан онгоцны зогсоол болж байжээ.


2000 гаруй жилийн турш Хатан гол болон Цагаан хэрэм бие биенээ түшин оршсоор ирсэн түүхтэй. Энэ нутгийн үүсэл хөгжил үүх түүхийг чимээгүйхэн харж, умард нутгийн олон үндэстэн ястны солилцоо, эмх замбараагүй байдал, мөргөлдөөний гэрч болон оршсоор иржээ.
Түүхийн хүрд эргэлдсээр өнөөдөрт хүрч ирлээ. Бугат хотын засаг захиргааны хуваарийн газрын зургийг харвал, түүний хэлбэр дүрс нь яг л нэгэн залуу хүүхний царайг хажуу талаас нь харж байгаатай төстэй юм. Охины эгэм дээр хатан гол, Жао улсын хойт хэсгийн урт цагаан хэрэм зэрэгцэн оршиж, давхарлан зүүсэн зүүлт шиг Хятадын үндэстний хоёр том соёл иргэншлийг нэгтгэж байгаа юм.
Дүнхэ дүүргийн Сарчин суурин нь Хатан гол, Цагаан хэрмийн уулзарт байдаг газар юм. Алтан улсын урт цагаан хэрмийн нэг хэсэг нь Далан хар уулын хойд хормойгоос Хатан голыг гатлан Далад хошуу хүртэл үргэлжлэн Сарчин суурингийн түүхийг өгүүлнэ. Гуаньди тосгоноос хэдхэн километрийн зайд Монь уулын бэлд Жао улсын урт цагаан хэрмийн буурь бий.
Сарчин суурингийн Гуанди тосгон нь хойд талаараа Мунь уулыг түшиж, өмнөд талаараа Хатан голыг өшиглэн оршиж, Хатан голын "Их тохой орон"-оос хэдхэн зуун метрийн зайд байрлан, Бугат хотын Хатан голоос хамгийн ойр тосгон болжээ.
Тосгоны нэгэн хөгшин сэтгүүлчид хэлэхдээ, Чин гүрний сүүл үед засгийн газар энд албан ёсны хөлөг онгоц, худалдааны хөлөг онгоц, явган зорчигчдыг нэвтрүүлэх зориулалттай усан эрэг, усан онгоцны зогсоол барьжээ. Эдгээрийг засгийн газар барьсан тул тосгоныг "Гуанди" гэж нэрлэсэн гэжээ.


Тэр үед тосгоны оршин суугчид амьдардаг тосгоны онгоцны зогсоол маш их хөгжиж, тосгоны оршин суугчид бизнес эрхлэх боломжийг ашиглаж, зочид буудал, зоогийн газар ажиллуулан, зочдод чин сэтгэлээсээ хандаж, бизнес эрхлэгчдийн ая тухтай байдлыг хангаж байв.
1923 онд Бээжин-Бугат чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Бугат хотын хөл хөдөлгөөн ихтэй усан тээвэр аажмаар галт тэргээр солигдож, тосгоны бизнес, аялал жуулчлалын орчин аажмаар бүдгэрчээ. Гэсэн хэдий ч Хатан голын нөлөөгөөр бий болсон үржил шимт газар нь тариалан эрхэлдэг хүн амыг үргэлж татсаар ирсэн. Өдгөө 71 өрх, 169 хүн амтай энэ жижиг тосгонд Хэнань, Шаньси, Сычуань, Ниншя, Аньхүй зэрэг мужаас өөр өөр цаг үед шилжин ирсэн хүмүүс оршин суусаар байна.
Зуун жилийн дараа өнөөдөр Гуанди тосгон хойд зүгт экологийн нүүдэл хийх төлөвлөгөөний дагуу одоогийн байгаа газартаа нүүж, тариалангийн тосгон болгон сэргэв.
Гуанди тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга, тосгоны хорооны дарга Жөү Юнган 18 настайдаа гадагшаа гарч амьдрал ахуйгаа залгуулан, 40 настайдаа тосгондоо буцаж иржээ. Тэрээр Гуанди тосгонд гурван үеэрээ энд тариалан эрхэлж байна. Орчин үеийн хөгжил, сорилттой тулгарсан энэ тосгоны залуу хүмүүс одоо улам бүр цөөрсөөр байна.
2018 оноос эхлэн Жөү Юнган анх тарьсан эрдэнэ шишийг нутгийн хөрсний нөхцөлийг харгалзан цагаан будаагаар сольж, эдийн засгийн сайн үр дүнд хүрсэн. Энэ жил тэрээр Хатан голын эрэг дагуу соёлын аялал жуулчлалын төслүүдийг хөгжүүлж, тосгоны иргэдийг олон төрлийн бизнес эрхлэхэд удирдан чиглүүлж, Гуанди тосгоны өнгөрсөн үеийн сүр жавхланг сэргээхээр төлөвлөж байна.
Харван одсон түүх гэмээр нэгэн зурвас хээнцэр нум хэлбэртэй харагдах шугам
Жао улсын хойт хэсгийн цагаан хэрмээс хойш хэдэн арван километрийн зайд орших Бугат хотын засаг захиргааны газрын зураг дээрх "Залуу хүүхний хоолой"-н хэсэгт Гүянгийн Чинь улсын үеийн цагаан хэрэм нь уулсын дээгүүр өгсөж уруудан харван одсон түүх гэмээр нэгэн зурвас хээнцэр нум хэлбэртэй харагдана.
МЭӨ 221 онд Чинь Шихуан зургаан улсыг дайлж дэлхийг нэгтгэжээ. Долоон жилийн дараа тэрээр генерал Мэн Тяныг илгээж, алдарт цагаан хэрмийг барьжээ. Энэхүү Чинь улсын цагаан хэрэм нь Гүян шяны төв хэсгээр зүүнээс баруун тийш үргэлжилсээр. Нийт урт нь бараг 96 километр бөгөөд уг шугамын дагуу 173 гэрэлт цамхаг, 4 хаалт хот, 1 эртний хот байдаг нь эртний цагаан хэрэмийн хамгаалалтын системийг бүрдүүлжээ.
Чинь улсын үеийн цагаан хэрэм нь Хятадын үндэстний түүх, дэлхийн соёл иргэншлийн түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. 1996 онд Гүян шяны Чинь улсын цагаан хэрмийг Төрийн зөвлөлөөс 2021 онд Хятад улсын соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах дөрөв дэх хэсэг болгон зарлаж, 2021 онд үндэсний цагаан хэрмийн соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын жагсаалтад оруулсан.


1990 онд соёлын дурсгалт газрын ажилтнууд Цагаан хэрмийн хуучин чулуун хэрэм дээрээс Цагаан хэрмийн хадны сүг зураг олжээ. Эдгээр хадны зургууд нь энгийн хэлбэр дүрстэй, тод дүрстэй бөгөөд эртний хүмүүсийн амьдралын хэв маяг, Чин, Хань гүрний үеийн Цагаан хэрэм орчмын амьтдын төрөл зүйлийн тархалтыг судлахад лавлагаа өндөр ач холбогдолтой юм.
Бугат хотын соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах төвийн дарга Жан Хайбинь сэтгүүлчид хандан:
- Байлдаант улсын үеийн цагаан хэрэм, Чинь улсын цагаан хэрэм, Хань улсын цагаан хэрмийн хойд урд шугам, Хойд Вэй улсын зургаан хот дахь Цагаан хэрэм, Алтан улсын үеийн урт цагаан хэрмийн өмнөд ба гол шугам, нийт 5 төрийн 8 Цагаан хэрэмтэй. Бугат дахь цагаан хэрэм нь 727 км орчим урт бөгөөд Хятадын зүүн ба баруун цагаан хэрэмний огтлолцол, шилжилтийн цэг болж, "Урт цагаан хэрмийн музей" гэж нэрлэж болно. 
Хэдэн мянган жилийн турш оршин тогтнож ирсэн Хятадын соёл иргэншилд цагаан хэрэм чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй Хатан голын хоёр эргийн газар тариалангийн соёл иргэншлийг хамгаалах үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Түүх соёлын чухал бүс
Бугат хотын Хатан голын үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнд хөл хөдөлгөөн ихтэй улирал эхэллээ.
Хатан гол гэсэх үеэр "Хатан голын цөн түрэхийг сонирхох долоо хоног" соёлын аялал жуулчлалын үйл ажиллагаа тоо томшгүй олон жуулчдыг татсан бөгөөд голын нээлтийн сүмийн үзэсгэлэн, гэрэл зургийн үйл ажиллагаа, дуу хөгжмийн наадам зэрэг өнгөлөг төслүүд хүмүүсийг их татжээ.
Бугат хотын Хатан голын үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг хариуцаж буй Ян Шюмин:
- Бугатын Хатан голын үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнг төв болгож, хоол хүнс, соёлын аялал жуулчлал, ардын зан заншлыг харуулсан үзүүлбэр, туршлага судлал зэргийг нэгтгэсэн зугаа цэнгэлийн бүс байгуулж жуулчдыг татаж байна.
Бугат дахь Цагаан хэрмийн соёл, Хатан голын соёл нь түүх соёлын чухал бүсийг бүрдүүлж, эртний хүмүүсийн амьдарч байсан газар, эртний цагаан хэрэм, гарам, булш, сүм хийд, зам, эртний түүх соёлын олон дурсгалыг үлдээжээ.
Эдүгээ Бугат хотод Хатан голын соёл, Цагаан хэрмийн соёл, бэлчээрийн соёл, тариалангийн соёл, хувьсгалын соёл, боомтын болон аж үйлдвэрийн соёл зэрэг олон төрлийн соёлын хэлбэрүүд нэгдэж, эндхийн соёлыг баяжуулж байна.
Энэ нутаг нь байгалийн үзэсгэлэнт бүс бөгөөд намгархаг газрын нөөц баялагтай. Одоогоор 219 зүйлийн зэрлэг ургамал, 225 төрлийн зэрлэг амьтан аж төрөн, Зүүн Азиас Австрали руу нүүдэллэдэг шувуудын чухал өртөө болжээ.
Бугат хотын Соёл Аялал Жуулчлалын Газрын дарга Гүө Юн сэтгүүлчдэд:
- Бугат хот нь Хатан голын "Их тохойн орон"-ы оройд оршдог. Хатан голын Бугат хэсэгт их хэмжээний шавар тунасны нөлөөгөөр шимт бодисууд нь үржил шимт талбай, үржил шимт хөрсийг бий болгожээ.


2023 онд Бугат хот "Шинэ эриний соёлын өндөрлөг газрыг бий болгох" талаар дорвитой хэрэгжилтийн санал гаргасан. Үүнд Бугатын Цагаан хэрмийн соёлын нөөцийг бүрэн ашиглан, Бугатын Цагаан хэрмийн нэрийн хуудсыг нээжээ. Үүний зэрэгцээ Бугат хотын Хатан голын үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэн, Хатан голын хэв маягийн гудамж, Хатан голын зах худалдааны бүсийг хөгжүүлсэн байна.
Хатан голын иргэдийн гэр буудал, онцлогтой гудамж дүүргийг байгуулна. Шинэ жил, Цагаан сар, Луут завины баяр зэрэг тэмдэглэлт баярын өдрүүдээр мөс цасны аялал жуулчлалын улирал, дэнлүүний баяр, луут завины уралдаан зэрэг аялал жуулчлалын үйл ажиллагаануудыг нэмж тохируулан, дөрвөн улирлын соёл, аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулна. 
Түүхийн хувьд урд зүгээс хойд зүгт үргэлжилсэн Цагаан хэрмийн гаднах худалдааны боомт нь Хятад улс, ӨМӨЗО-ны эдийн засгийн чухал төв болж, "Тал нутгийн болд хот", "Ховор шоройн хот" гэж алдаршжээ.
Хатан гол халгилан цалгиж, урт цагаан хэрэм мурилзан сүндэрлэж, хоёр соёлын нэгдэл нь өнгөрсөн үеийн сүрлэг хотын буурийг өнөөдөр амьдрахад тохиромжтой, бизнес эрхлэхэд ээлтэй орчин үеийн хот болгон хувиргасан. Энэ дулаахан нутагт хот байгаль, экологи, соёл иргэншил харилцан уусан нэгдэж, хамтдаа хөгжиж байна.

 

 

Зохиогч: ЧАНАА
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: ӨМӨС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>