Д.Эрдэнэбат сайд Ноён уулыг уу, “Ноён” компанийг уу

1059

Д.Эрдэнэбат сайд Ноён уулыг уу, “Ноён” компанийг уу     Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өөрийн "Твиттер” хуудсаараа дамжуулан "Би ноён уулын өвөрт төрж өссөн. Хөгшид минь цайны дээжээ энэ ууландаа үеийн үед өргөж шүтэж ирсэн. Би анхны компаниа "Ноён” гэж нэрлэсэн. Тийм ч учраас эсрэг саналаа илээр илэрхийлсэн. Харин энэ асуудлаар улс төр, эдийн засгийн ашиг хонжоо хайх оролдлогыг дэмжихгүй” хэмээн жиргэж Ноён уулыг хамгаалахаа илэрхийлжээ.

     Үнэн хэрэгтээ Д.Эрдэнэбат олонхийн салхийг сөрж чадах нэгэн биш шүү дээ. Тэгээд ч багт нь ажиллаж байгаа сайд ганц олдож байгаа боломжийн эсрэг зогсож чадах билээ. Зүгээр л пиардаж, ард түмэнд таалагдах гэж байгаа хэрэг биз. Өнөөдрийн Засгийн газарт хамгийн хурдан мөнгө олж ирэх зүйл нь Ноён уул, Гацууртын ордыг ашиглах тухай гэрээ гэдэгтэй хэн маргах билээ. Гэтэл эдийн засгийн хямралтай, элгээрээ хэвтсэн ажилтай Засгийн газрын нэг гишүүн нь эсрэг санал өгөөд зогсож байгаа нь зүгээр л шоу шүү дээ. Түүгээр ч зогсохгүй "Ноён” уулаа хамгаална хэмээн өөрийн цахим хуудаснаа жиргэж байна.

     Харин тэрээр Ноён уулыг аврах бус "Ноён” компаниа аврахын тулд Засгийн газарт багтаж байгаа гэдэгт ч тэгтлээ эргэлзэх хэрэггүй биз ээ. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ихэнх хувийн хэвшлүүд үүдээ барьсан. Ийм үед амин зуулга болсон "Ноён” компаниа аварч үлдэх нь сайдын хувьд эрхэм үүрэг гэдэг нь ойлгомжтой.

      Тиймээс эрхэм сайд маань "Ноён” уулаа аврах нэрийн дор "Ноён” компаниа аврах хөдөлгөөн байгуулж байгаа бололтой. 

 

Ч.Дорж

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>