Нара Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ханджээ

1113
Нара Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ханджээДөрөвхөн настай нялх үрээ зодож аминьд нь хүрсэн гэх хэрэг олныг цочироогоод байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингисийн талбайд цуглаан зохион байгуулж, зул өргөцгөөсөн. тэгвэл олны танил ээжүүд маань ч зүгээр суухыг хүссэнгүй. Өөр өөрсдийнхөөрөө хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэж эхэллээ. Тэдний нэг нь дуучин Нара. Тэрбээр Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвд хүсэлт гаргажээ.

 Тэрбээр "Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв-д хандах нь:
Монгол улсын маань иргэд, эмэгтэйчүүд тэр тусмаа хүүхдүүд хүчирхийллийн бай болж амь насаа алдах цаашлан амьдрах итгэл найдвараа гээх явдал хирээс хэтэрсэн их боллоо.

Сүүлийн хэдэн өдрүүдэд ч биш аль дээр 20-иод жилийн өмнөөс нуугдмал дарагдмал хаагдмал байдалд өсөж үржсээр өнөөдөр харгис хэрцгий балмад явдалууд дэндүү эмгэнэлтэйгээр ар араасаа цувран хөвөрсөөр байна.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэх газар яг юу хийдэг вэ, хүчирхийллээс хэрхэн яаж сэргийлж байна вэ, бас яагаад өдрөөс өдөрт хүчирхийллийн тоо бас хохирогчид нэмэгдсээр байна вэ??????? гэдэг эдгээр асуултад ард иргэдэд бодит хариу өгөхийг хүсэж байна мөн түүнчлэн одоо бас хүчирхийллийн бай хохирогч болох магадлалтай доорхи зурвас бүхий тусламжуудийг анхааралдаа маш яаралтай авж дахиж Монгол хүний Монгол Хүүхдийн Эрдэнэт Амь эрсдэхгүй байхын төлөө хариуцлагатай арга хэмжээг яаралтай хийхийг хүсэж байна. Хүсэлт гаргасан иргэн М.Нарантуяа ( Дуучин Нара )" гэсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>