SXCOAL-тай хамтарснаар хэрэглэгчдэд хамгийн боломжит хувилбарыг санал болгох боломжтой
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн Б.Анар, Х.Итгэлт болон компанийн зарим удирдлагууд Хятадын нүүрсний зах зээлийн хамгийн дэлгэрэнгүй мэдээллийн сантай, дүн шинжилгээ, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч платформ SXCOAL-ийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн Б.Анар компанийн үйл ажиллагааг танилцуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр, хүргэж өгөх нөхцөлийг сайжруулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.