20 настай Монгол эмэгтэй хар тамхи татаж байгаад урд хөршид саатуулагдлаа байна

1486

20 настай Монгол эмэгтэй хар тамхи татаж байгаад урд хөршид саатуулагдлаа байнаЭнэ сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод Монгол эмэгтэй хар тамхины хэргээр баривчлагдсан байна. Тодруулбал 20 орчим настай тэрбээр хар тамхи хэрэглэж байгаад ийнхүү Эрээн хотын цагдаагийн ажилчдад баривчлагджээ.

Түүнийг Эрээн хотын цагдаагийн газраас 10 хоног албадан саатуулахаар болсон бөгөөд саатуулагдах хугацаа дууссаны дараа Замын-Үүдийн цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх юм байна. Монгол эмэгтэй хар тамхи тээвэрлэж, зөөвөрлөж хилээр нэвтрүүлээгүй. Эрээнд хотод хэрэглэж байсан учир ийнхүү монголын талд хүлээлгэн өгдөг аж. Мөн бичиг баримтад нь хар тамга дардаг гэж Эрээн хотын консулын газраас мэдээлж буй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>