Их Британид хуванцар мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарлаа

1186

Их Британид хуванцар мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарлааИх Британийн Шотландад таван паунд стерлингийн үнэлгээтэй хуванцар мөнгөн дэвсгэртийг арилжааны "Clydesdale" банк гүйлгээнд гаргасан тухай "ВВС” агентлаг мэдээллээ. Ферт оф Форт хоолойн дээгүүр гүүр барьсны 125 жилийн ойд зориулж хэвлэсэн хуванцар мөнгөн энэ дэвсгэртийг нийт хоёр сая орчмыг хэвлэх ажээ.

 

Харин ирэх жилээс Их Британид тус улсын Ерөнхий сайд байсан В.Черчиллийн хөрөг бүхий таван паунд стерлийнгийн, нэрт зохиолч эмэгтэй Ж.Остины хөрөг бүхий арван паунд стерлингийн мөнгөн тэмдэгт тус тус гүйлгээнд гарах юм байна.

 

Анхны хуванцар мөнгөн тэмдэгтийг Австралид 1980-аад оны сүүлээр гаргасан бөгөөд өдгөө Израиль, Шинэ Зеланд, Канад, БНХАУ зэрэг 20 гаруй оронд ашигладаг билээ. Хувацнар мөнгөн тэмдэгт хэвлэх нь цаасан мөнгөн тэмдэгтээс өртөг ихтэй ч 2.5 дахин удаан ашиглагддаг гэнэ.   


Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>