Л.Гансүхийн баривчилгаагаар улс төр эхлэв үү?

1915
-Намрын улс төр хэлмэгдүүлэлтээр эхэлчихлээ хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьцгааж байна-

АТГ-аас өнгөрсөн шөнө Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамт баривчлан саатуулжээ. Шинэчлэлийн Засгийн газраас "Нүүрс” хөтөлбөрийг хоёр жил дараалан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил энэ хөтөлбөрийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх хариуцан ажиллажээ. АТГ-аас түүнийг дээрх хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө идсэн байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа бололтой. Харин Л.Гансүх зөвлөхийн хувьд дээрх хөтөлбөрт ямар ч хамааралгүй гэдгээ хэвлэлээр дамжуулан мэдэгдэж байсан удаатай.

Ерөнхий сайдын зөвлөхийн хамт энэ хөтөлбөрт ямар ч хамааралгүй,м гэм зэмгүй гурван залууг хорьсон гэх мэдээлэл байна. Ерөнхий сайдын зөвлөхийг баривчилсан тухай мэдээлэл улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байгаа бөгөөд намрын улс төр хэлмэгдүүлэлтээр эхэллээ гэж дүгнэх хүмүүс ч цөөнгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн ойр дотны хүмүүсийг хэрэгт холбогдуулж, баривчлах замаар МАНАН байгуулах том улс төр зуны халуун, хүмүүсийн амралт зугаалгатай зэрэгцэн сэмхэн эхлэв үү гэх яриа ч байна.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрт нийслэлийн гэр хорооллынхон ам сайтай байсан. Энэ хөтөлбөрийн ачаар өвлийн өвөлд тэнгэрт хадчихдаг нүүрсний үнэ буурч, гэр хорооллынхон халуун, дулаан өвөлжсөн гэж иргэд магтдаг.  "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан учраас зүй нь АТГ бодлого шийдвэр гаргасан байгууллагыг нь шалгах ёстой гэж зарим улстөрч үзэж байгаа юм.


Наадмын дараа намар гэгчээр зуны халуунаар эхэлсэн намрын улс төр хэр халуурахыг цаг хугацаа харуулах биз ээ.

М.ЯЛАЛТ   www.NEWS.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>