Өнөөдөр 35 тэрбумын татвараас зайлсхийсэн эсэхийг хэлэлцэнэ

990
Өнөөдөр 35 тэрбумын татвараас зайлсхийсэн эсэхийг хэлэлцэнэМанай улсад 35 тэрбум төгрөгийн татвар төлөх, төлөхгүй гэдэг дээр маргаан дагуулаад байгаа "Саус гоби сэндс" компанийн удирдлагуудын хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.
 
Анхан шүүхээс  "Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарыг Монгол улсад төлөх ёстой байсан татвараас зайлсхийсэн гэж үзэн 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм.
 
 
Тодруулбал, шүүх хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт худлаа гарсан гэх мэт үндэслэлүүдээ шүүхэд гаргаад байсан юм. Өнөөдрийн хурлаар тэд Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум төгрөгөө эргүүлэн төлөх эсэх, анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн эсэхийг хэлэлцэх юм. Хэрэгт шүүгчээр тус шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ оролцох юм байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>