Оросын далайд 53 далайчин амь эрсэдлээ
"Хөлөг дээрээс 106 хүнийг татаж гаргасан бөгөөд тэдний тал хэсэг нь амьд байсан. Одоогоор сүйрлийн газарт 26 хөлөг онгоц ажиллаж байна” гэж эх сурвалжид өгүүлжээ.
Харин ТАСС-ын мэдээллээр, 43 хүн амь үрэгдэн, 26 хүнийг эрж хайж байна гэжээ.
Хөргүүртэй том хөлөг онгоц болох "Дальний Восток” пүрэв гаригт шилжих шөнө Охотскийн тэнгист живсэн байна. Хөлөг дээр 132 хүн байсны 54 нь Мьянмар, Украин, Литва, Вануату зэрэг улсын иргэд байжээ.
Уг хөлөг онгоц Камчаткийн хязгаарын Крутогоровский суурингаас баруун зүгт 330 км газарт живсэн бөгөөд Сахалин мужийн Невельскийн усан боомтод бүртгэлтэй, эзэмшигч нь "Магеллан” байгууллага байсан аж.