Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд саяхан
дэлхийн аваргынхаа алтан бүсийг холбооныхоо Ерөнхийлөгч Д.Дагвадоржоос
авсан билээ. Тэгвэл гавьяат тамирчинд маань нутгийнхан нь талархал
илэрхийлжээ. Ингэхдээ Хан хэнтийн хүндэт иргэнээр зарлаж, 50 саяын үнэ
бүхий автомашиныг гардуулан өгчээ.