Дугаарын хязгаарлалт 4-р сарын 15-наас зуны хуваарьт шилжинэ

1336
Дугаарын хязгаарлалт 4-р сарын 15-наас зуны хуваарьт шилжинэ НИТХ-ын 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07.00-22.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байсан. Тус зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад орж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохиог шинээр суурилуулсан, мөн лавлагаа мэдээллийн 1800-1200, 1800-1234 дугаарын утсанд нийслэлийн иргэдээс дугаарын хязгаарлалтыг цаг, бүсчлэлд өөрчлөлт оруулах талаар санал ирүүлсэн зэргийг үндэслэн 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах талаар  "Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах зарим арга хэмжээний журамд өөрчлөлт оруулах” санал боловсруулан оруулсныг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар  хэлэлцэн улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
 
 

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08.00-20.00 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу 4 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл замын  хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан.

Иймд 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул Та бүхэн журмаа биелүүлж замын хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг хүсч байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>