Иран их хэмжээний нисэх онгоц худалдан авахаар хэлэлцэж байна

1240

Иран их хэмжээний нисэх онгоц худалдан авахаар хэлэлцэж байнаИран хориг арга хэмжээ дуусгавар болсны дараа нисэх онгоц худалдан авахаар дэлхийн нисэх онгоц нийлүүлэгч томоохон компанитай хэлэлцээ өрнүүлж байна гэж Ираны Зам, хот байгуулалтын яамны сайд Аббас Ахонди саяхан мэдэгдлээ.

Аббас Аконди хэлэхдээ, Иран 5+1 зургаан оронтой цөмийн асуудлын хэлэлцээ хийж байгаагийн зэрэгцээ дэлхийн нисэх онгоц үйлдвэрлэгч зарим компанитай шууд хэлэлцээ хийж, нарийн харилцаж байна. Иранд тавьсан хориг арга хэмжээ цуцлагдвал, даруй худалдан авах гэрээ байгуулах болно гэжээ.

Аббас Аконди, Ираны иргэний агаарын тээврийн чадвар улсын хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна. Иймээс нисэх онгоцны эгнээг сайжруулахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ Иран цаашид агаарын тээврийн компанийн тоог багасгаж, улсын өмчит агаарын тээврийн компанийг олон улсад өрсөлдөх чадвартай компани болгон хөгжүүлнэ гэжээ.

Иранд олон улсын хамтын нийгэмлэг хориг тавьсны дараа зорчигч тээврийн шинэ нисэх онгоц худалдан авах нь хязгаарлагдсан юм. Нисэх онгоц хуучирч, олон жилийн туршид хар захаас эд анги худалдан авах эсвэл хуучин нисэх онгоцны эд ангийг авч ашиглах зэрэг арга замаар зорчигч тээврийн үйл ажиллагааг хангаж иржээ. Сүүлийн жилүүдэд Иранд агаарын тээврийн осол удаа дараа гарсан юм.

china radio

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>