“Шонхор хүнсний зах” хууль зөрчин ажиллаж байна Хотын дарга аа
Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга "Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргасан. Захирамжаар мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр холбогдох албаныханд үүрэг болгосон.
Харин энэ хууль хэрэгжээд долоо ч хоноогүй байхад Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шонхор хүнсний зах”-д дээрх хуулийг зөрчсөн үйл явдал болсоныг манай сайтын эрэн сурвалжлах баг илрүүлэн ажилласан билээ.
Малын анхан шатны боловсруулагдаагүй түүхий эд, ноос ноолуур, арьс ширийг ийнхүү хууль зөрчин нийслэл рүү оруулж ирж байгаа тус "Шонхор хүнсний зах”-ын том толгойлсон эл үйлдэлд хууль хяналтын байгуулагынханы хяналт шалгалт хэрэгтэй байгаа нь эндээс харагдаж байгаа юм.
Хууль дүрмийг мөрдөх гэж гаргадгаас цаасан дээр үлдээх гэж гаргадаггүй байлтай. Нэр дурдсан нь энэ боловч хичнээн газар хууль зөрчин ажиллаж байгааг мэдэхгүй тул хяналт шалгалт явуулж арга хэмжээ авна уу Хотын дарга аа.
FACT.MN