|
Видео

Шинэ мэдээ

Газар доор оршин буй тамын хаалгыг Хятадаас олсон гэв

Хятадын Шинжаан Уйгураас цельсийн 800 градуст шатаж буй нүх олдлоо.  "South China Morning post” сайтын мэдээлснээр орон нутгийнхан байгалийн энэхүү хаяин үзэгдлийг "тамд орох хаалга” хэмээн нэрлэсэн байна. Уг галан нүхийг хотоос холгүй толгод дунд байсныг тариаланчид олж илрүүлсэн байна. Нүхнээс галт уулын лаав мэт халуун гал төөнөж байсан тул нүхний ойрхон очих боломжгүй байсан талаар нүдээр үзсэн хүмүүс ярьжээ.

Харин мэргэжилтнүүд уг нүхний гүнийг хэмжих боломжгүй байгааг дуулгаад, газар дор буй нүүрсний орд шатаж байж болох талаар таамаг дэвшүүлжээ.

Энэ бүс нутагт 1970-аад онд нүүрс олборлож байгаад технологи зөрчсөнөөс болоод түймэр гарч олборлолтоо зогсоосон юм байна. Тэгэхээр шатаж байгаа нүүрснээс болоод энэ нутагт дахиад ийм нүх гарахыг судлаачид үгүйсгэхгүй байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.