Малайзад монгол эмэгтэй амиа алдсан хэрэгт 3 монгол эмэгтэй байцаагдаж байна
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэг гарахын эмэгтэйчүүд хоорондоо маргалдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс хамт амьдардаг гурван монгол оюутныг саатуулан байцаалт авахаар болжээ.
Учир нь өнгөрсөн ням гаригийн 11.00 цагийн орчимд амиа алдсан эмэгтэйн хөршүүд нь эмэгтэй хүний хашгирах дуу сонсогдлоо хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Цагдаа нарыг хэргийн газар ирэхэд бүсгүй өндрөөс унаж амиа алдсан байдалтай байжээ. Хэргийн газрын эхний үзлэгээр ширээн дээр байсан эд зүйлс аяга таваг нь хагарсан байдалтай байжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр Малайз руу явахаар болсон байна.