Я.Батсуурь НҮБ-д хандахаа мэдэгджээ

1166
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг АТГ-аас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр  батлан даалтад гарч, хэргээ шалгуулах хүсэлтийг шат шатны прокурор, шүүхэд таван ч удаа гаргасан боловч татгалзсан хариуг авчээ.
 
Түүний хувьд биеийн байдал нь муу хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэвч тэрбээр батлан даалтад гаргахгүй байгааг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болжээ. Харин хорих ангийн эмнэлгээс түүнд нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийгээд эрүүл мэндийн байдал нь өлсгөлөнг даах чадваргүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа аж.

Тэрбээр ийн өөрийгөө "Гэм буруугүй хилс хэрэгт холбогдон  хэлмэгдэж байна” гэж үзэж буй бөгөөд хилс хэргийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахыг завдсан ч эмч нар эрүүл мэндийн шалтгаанаар хориглоод байгаа учир НҮБ-д хандахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>