Түймрийн улмаас 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ

1231

Түймрийн улмаас 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээСүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр гарч нэлээд их хэмжээний хохирол учруулаад байна.

 

Өчигдөр өглөө Түмэнцогт сумын хоёр талд гарсан түймрийг цурманд оруулж чадсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан дахин түймэр дэгдсэн байна. Учир нь тус суманд өдөртөө салхи 18-20 м/сек, шөнөдөө 16-18 м/секундын хүчтэй салхилж байгаа учраас галыг бүрэн унтраахад туйлын хүндрэлтэй байгаа юм.

Одоогийн байдлаар хохиролын хэмжээг албан ёсоор тогтоож амжаагүй байгаа аж. Эх сурвалжийн өгч буй албан бус мэдээллээр Түмэнцогт сумын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь түймэрт өртжээ. Мөн 60 орчим айл түймэрт өртсөн, 22 айл орон гэргүй болжээ. 2700 гаруй мал шатсан бөгөөд хайрагдсан малын тоо тодорхойгүй байгаа аж. 7 бүл зөгийн аж ахуй, найман "Норд Бенз” машин, нэг "Хово” маркын машин, нэг GAZ51 машин, 50 гаруй өвөлжөө, хаваржаа болон гурван мотоцикль түймэрт шатжээ.

 

Одоогийн байдлаар онцгой байдлын  160 гаруй ажилтан,цэргийн гурван анги, нутгийн 210 гаруй иргэд шуурхай ажиллаж байгаа ч хүн хүч дутмаг байгаа болохыг албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн түймэр цааш дэгдэн аюултай байдалд шилжвэл эмэгтэйчүүд, ЕБС- ийн ахлах ангийнхныг дайчлаж магадгүй байгаа юм байна. Хамгийн сүүлд зэвсэгт хүчний жанжин штабын шийдвэрээр 338 дугаар ангиас 120 хүнтэй багийг түймрийн голомт руу шуурхай дуудаад байгаа гэнэ.

 

Ийнхүү байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан, орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад байгаа тус сумын иргэдэд хандив тусламж үзүүлэх зорилгоор Түмэнцогт сумын нутгийн зөвлөлөөс хандивын данс нээж, уриалга гаргасан байна.

 

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн зөвлөлийн данс -Хаан банк: 5021508978, холбоо барих утас нь 99057577, 96047577 юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>