Танилц: УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлсэн нь

2773
 Авлигатай тэмцэх газраас 244 албан тушаалтны 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг "Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ын 1 дүгээр хавсралтын дагуу бэлтгэн тус газрын цахим хуудсанд байршууллаа.

 

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд зэрэг албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан "Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлнэ гэж заасны дагуу дээрх 244 албан тушаалтны 2014 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг уг эмхэтгэлийн №15 /876/ дугаарт нийтлүүлэв.

 

Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн билээ. Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн юм.

 

Албан тушаалтнуудын ХОМ-ийн мэдүүлэгийн байдлыг энд дарж харна уу:

 

http://www.xacxom.iaac.mn/lenya/iaac/live/index/hom/hom2014.html

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>