Долоодугаар сар хүртэл түр жолооны үнэмлэх олгоно

1494
Долоодугаар сар хүртэл түр жолооны үнэмлэх олгоно Жолооны үнэмлэхний бэлдэц дууссан учраас ойрын хугацаанд жолооны үнэмлэх гарахгүй болохыг албаныхан онцлоод байгаа юм. Харин энэ хугацаанд шинэ жолооч нар болоод жолооны үнэмлэхээ хаясан иргэдэд "Түр үнэмлэх" олгохоор болж байгаа аж. 

 Жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг "Смарт солюшн” ХХК-ийн  Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болж, дахин тендер зарласан. Тиймээс  долоодугаар сараас үнэмлэх хэвлэж эхэлнэ. Учир нь тендер зарлах хугацаа 45 хоног, үнэмлэхийн бэлдэцийг хэвлэхэд багадаа л 60 хоног шаардлагатай аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>