Ариун явдал уу? Мөрийтэй тоглосон УИХ-ын гишүүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ

1106
Ариун явдал уу? Мөрийтэй тоглосон УИХ-ын гишүүний хэргийг хэрэгсэхгүй болгожээӨнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын хэсэг гишүүд гишүүд мөрийтэй тоглож байгаад баригдсан нь хэвлэлийнхний анхаарлын төвд байсан юм. Эл Хуулиараа бол Төрийн өндөр албан тушаалтан мөрийтэй тоглохыг хориглосон. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Зоригт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд "Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан байдаг.

 

Эрхэм гишүүн Д.Зоригттой хамт "Макс” группийн захирал Д.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар хамт байсан гэдэг.

 

 Тэгвэл хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон талаар эх сурвалж мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>