Ард түмний хандивын мөнгөөр шоу хийж сууна уу?

922
Ард түмний хандивын мөнгөөр шоу хийж сууна уу?Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр гарч нэлээд их хэмжээний хохирол учруулаад байгаа.   Уг галын гамшгаар Түмэнцогт сумын нийт газар нутгийн 90-95 хувь нь түймэрт автсан.

Одоогийн байдлаар хохирлын хэмжээг албан ёсоор тогтоож амжаагүй байгаа аж. Албан бус мэдээгээр  Түмэнцогт сумын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь түймэрт өртжээ. Мөн 60 орчим айл түймэрт өртсөн, 22 айл орон гэргүй болжээ. 2700 гаруй мал шатсан бөгөөд хайрагдсан малын тоо тодорхойгүй байгаа аж.

 

 Ард түмний хандивын мөнгөөр шоу хийж сууна уу?Ард түмний хандивын мөнгөөр шоу хийж сууна уу?

Тиймээс тус нутгийн иргэдийн санаачлагаар байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан, орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад байгаа тус сумын иргэдэд хандив тусламж үзүүлэх зорилгоор Түмэнцогт сумын нутгийн зөвлөлөөс хандивын данс нээж, уриалга гаргасан. Хандивын аянд нутгийн иргэдээс гадна монголчууд бүгд идэвхтэй оролцож байна. Тодруулбал жүдочид 10 сая, их аварга Д.Дагвадорж 10 сая, Х.Баттулгын Женко групп 50 сая төгрөгийг тус тус хандивласан. Эдгээр нь зөвхөн томоохон хэмжээний мөнгөн дүнгүүд бөгөөд хувцас, хоол хүнс гэх зэрэг олон төрлийн тусламжийг иргэд болон пүүс компаниуд Сүхбаатар аймаг руу тасралтгүй илгээж байна.

 

 

 

Гэтэл Түмэнцогт руу илгээсэн хандив, тусламжийн томоохон мөнгүүдийг дундаас нь Сүхбаатар аймгийн руу татаж, зөвхөн хувцас хунар, хоол хүнсийг нь Түмэнцогт руу явуулж байгаа гэсэн харамсалтай мэдээлэл гараад эхэллээ.

Тодруулбал Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь фэйсбүүк хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Тэрээр "Улсаас орж ирсэн нэг ч төгрөг алга. Хоёр жилийн өмнөх шүлхий, өвлийн цэцэг өвчний мөнгө ч орж ирээгүй. Бид сая У.Хүрэлсүх сайдад асуудлаа тавьсан. Энэ хаврын түймрийн зардал, бензин бүгд зээлээр явагдаж байна. Түймэр унтрааж буй 600 гаруй хүний хоол хүнс, унааны зардалд хэрэглэж байгаа. Нэг ч төгрөг өөртөө аваагүй. Шалгах газар нь шалгана биз” гэх тайлбарыг хийжээ.

 

 

 Ард түмний хандивын мөнгөөр шоу хийж сууна уу?

Уг нь Онцгой байдлын алба хаагчдын зардлын мөнгийг улсаас өгөх ёстой. Гэвч Ж.Батсуурийн тайлбарлаж буйгаар тэдгээрт төсвөөс нэг ч төгрөг өгөөгүй. Түүнийг нь хандивын мөнгөнөөс нөхөж байгаа аж.

 

 

Харин энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Түймэрт явсан алба хаагчдын мөнгийг цаг тухайд нь олгоод явж байгаа. Иймэрхүү зардлыг улсын төсвөөс гаргадаг хуультай. Шаардлагатай мөнгийг нь бид гаргаад явч байна” гэсэн тайлбарыг хэлэв.

 

 Ард түмний хандивын мөнгөөр шоу хийж сууна уу?

Нутгийн зөвлөлийн залуус нэгдээд улс орон даяар чадах чинээгээрээ хандив тусламжийн аян өрнүүлж байхад нутгийн удирдлагууд нь иймэрхүү үйлдэл гаргах нь буруу л байлтай. Эсвэл төр засаг маань аюул тохиолдсон үед авардаг ганц байгууллагынхаа хангамжийг дийлэхгүй байгаа хэрэг үү. Тийм байлаа ч гэсэн улсын төсвөөс гаргах ёстой зардлыг хандив өгсөн хүмүүсийн мөнгөөр шийдэж буй нь буруу. Тийм ч учраас тус сумын иргэд эсэргүүцлээ илэрхийлээд эхэллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>