БНСУ-ын иргэн барьцаалагдаж, хүнд гэмтэл авчээ

359
БНСУ-ын иргэн барьцаалагдаж, хүнд гэмтэл авчээЭнэ сарын 17-нд БНСУ-ын иргэнийг барьцаалж, амь насанд нь халдахыг завдсан хэрэг гарсан байна. Гэмт халдлагад өртсөн БНСУ-ын иргэн К гэх эмэгтэй одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
 
К гэх эмэгтэй нь Солонгосын нэгэн группээс хөрөнгө оруулахаар Монгол Улсад ирсэн бөгөөд тус группын хөрөнгө оруулсан компани Монголд алтны уурхайд олборлолт хийдэг юм байна. 2013 оноос хойш манай улсад амьдарч байгаа энэ бүсгүй маш их айдас түгшүүртэй амьдарч байна гэдгээ хэлжээ.

Хэргийн тухайд тодруулбал, К нь 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол дахь компанийхаа захиралаар томилогдож иртэл Т.Таня гэх эмэгтэй "Чамайг ална шүү” гэх зэргээр дарамталж эхэлсэн аж. Улмаар хамт явсан хөрөнгө оруулагчийн нүүр лүү нь цохиж гэмтээсэн гэх. Ийн дарамт үргэлжилсээр энэ сарын 17-нд тэрбээр хүмүүс дагуулж ирэн түүнийг барьцаалж, амь насанд нь халдахыг завдсан гэж буй юм.

 

 

Хохирогч К-гийн хэлж буйгаар Т.Таня гэх тэр эмэгтэйг тус группын өмнөх захиралаар ажиллаж байсан солонгос хүн гүйцэтгэх захирлаар томилсон юм байна. Тэрбээр уг албан тушаалд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний алт тушаагаагүйн улмаас Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулж байсан тул албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Гэтэл "Би энэ компанийн захирал” хэмээн бичиг баримт, тамга тэмдэг булаах гэдэг, бүр компаниа шилжүүлэх гарын үсэг зур гэж хүч хэрэглэж байгаа нь тэр гэсэн юм.

Т.Таня болон өөр нэг иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Тодруулбал танхайрсан, хүн барьцаалсан гэх хэрэгт сэжигтнээр татаж, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.