Бага насны хүүхдүүд ууланд гал алджээ

1118
Бага насны хүүхдүүд ууланд гал алджээ
Энэ сарын 19 ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Зайсангийн Соёмбот уулын доод энгэрт  түймэр гарсныг тус дүүргийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийхан унтраасан байдаг. Тэгвэл тус түймэр ямар шалтгааны улмаас гарсан болохыг цагдаагийн албан хаагчид шалгаж үзэхэд бага насны гурван хүүхэд гал алдсан болохыг тогтоосон байна. Эдгээр 7-9 насны хүүхдүүд гэрийнхээ гадаа өвс шатааж тоглож байгаад салхинд гал алдсан байжээ.
Эрүүгийн хуулиар 14 нас хүрээгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй байх заалттай учир тэдний эцэг,  эхэд хариуцлага тооцохоор болсон байна. Тиймээс бага насны хүүхэд болон өөрийгөө хянах чадваргүй хүмүүсийг гэр сууцанд цоожлох, харж хамгаалах хүнгүй орхиж явахгүй байх, хүүхдээс лаа, шүдэнз, асаагуурыг нуух хэрэгтэйг ОБЕГ-аас анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>