Хэцүү асуулт, хялбар хариулт

1132

Хэцүү асуулт, хялбар хариултНэгдүгээр ангийн багш эмэгтэйг  эрэгтэй шавь нарынх нь нэг хүндхэн байдалд оруулсан байна.

Багш эмэгтэй:  -Чи яагаад байгаа хүүхэд вэ?

Хүү:  -Миний ухаан 1-р ангиас хэтрээд байх юм. Эгч 3-р  ангид сурдаг ч би түүнээс илүү ухаантай. Тийм болохоор би ч бас 3-р ангид сурах ёстой гэж боддог!

Багш эмэгтэй хэрээс нь хэтэрсэн асуудал тавьсан сурагчаа дагуулан  захирлын өрөөнд орж  болсон явдлыг тайлбарлав. Захирал бодолхийлснээ, хүүд хандан:

-Би шалгана. Хэрэв чи асуултуудын аль нэгэнд бүдэрвэл, анги руугаа буцна шүү. Тэгээд биеэ зөв авч явах хэрэгтэй шүү гэхэд хүү ч зөвшөөрчээ.

- 3 х 3 хэд вэ?       

- 9

- 6 x 6 хэд вэ?

- 36 гэх мэтээр захирлын тавьсан асуулт бүрт хариулсаар байлаа. Тэгээд захирал  багш эмэгтэйд хандан "Энэ хүүхдийг  3 дугаар ангид суулгачихаж болох юм биш үү” гэхэд багш эмэгтэй "надад ч гэсэн өөрийн гэсэн асуултууд байна” гээд асууж эхлэв.

-Үнээнд 4 байдаг, өөрт минь 2 байдаг тэр юу вэ? гэхэд хүү түр бодолхийлснээ:

- Хөл.

- Чиний өмдөнд байдаг, минийхэд байдаггүй тэр юу вэ?

- Халааснууд.

- Орохдоо хатуу агаад ягаахан, гарахдаа зөөлхөн агаад нялцгар?

Энэ асуултыг сонссон захирал нам хөшч, нүд нь орой дээрээ гарч дуугарч амжаагүй байтал нь, хүү:

-Бохь.

-Эрэгтэй хүн босоогоороо, эмэгтэй хүн суугаагаараа, эр банхар гурван хөл дээрээ юу хийдэг вэ?

Энэ үед захирлын нүд бүр ч том болж, юу ч хэлж амжаагүй байхад нь хүү:

-Гараа өргөх гэх нь тэр.

Багш эмэгтэй одоо би чамд "Би хэн бэ?" гэсэн долоон асуулт тавина гэв.

-Эхлээд  чи  хатгасан ч,  түрүүлээд би норчихлоо?

-Майхан

-Хуруу  орох  намайг, хуйхтай л эр авна..?

- Хуримын бөгж.

- Хатууран чангарна би,  хатган бүлнэ би, хөдлөн чичигнэнэ би..?     

-Сум /нумны/

-  Халуу дүүгүүлж, хачин ихээр догдлуулдаг гэсэн утгатай англи хэлний ямар үг F-ээр эхэлж, К-аар төгсдөг вэ? 

- Firetruck» (Галын  машин)

-Чамд байхгүй бол чи  гараараа ажиллахад хүрдэг ямар үг F-ээр эхэлж, К-аар төгсдөг вэ?

- Fork (Сэрээ)

-Эр хүн бүрт урт ч бай, богино ч бай ямар нэг юм байдаг. Эр хүн үүнийгээ  хуримынхаа дараа эхнэртээ өгдөг?

- Овог

- Ямар эрхтэн ясгүй атлаа булчинлаг, бас олон тооны судастай байдаг вэ? Тэр эрхтэн лугшин зангирч, хайрлан дурлалцуулж байдаг. .?

-Зүрх

Захирлын санаа сая нэг амарч  багш эмэгтэйд хандан :

"Түүнийг шууд л Харвард руу явуулагтүн! Би өөрөө ч гэсэн сүүлийн 7 асуултад чинь  буруугаар  л хариулах байлаа” гэсэн гэдэг.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>