Д.Цогтбаатарыг гурван хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэв

2009
Д.Цогтбаатарыг гурван хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэв

Тагнуулын Ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарт холбогдох хэргийг АТГ-т шалгаж буй тухай өмнө нь мэдээлж байсан. Түүнд ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, АТГ-аас шалгаж буй тухай тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөс тодрууллаа.

р

Түүний хэлснээр төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан кино найруулагч Г.Бадамрагчаа болон Н.Батболд, н.Цэнгэл нарт холбогдох хэрэг шүүхийн шатанд очоод, энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр цагаатгагдсан. Гэтэл  Г.Бадамрагчаа, н.Цэнгэл нар АТГ болон УЕПГ-т хандаж "Үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан шалгасан. Шүүхээр гэм буруугүй нь тогтоогдсон ч уг хэрэгт биднийг холбогдуулан шалгахдаа хүч хэрэглэн, дарамталж, хууль бусаар шалгасан. Иймээс энэ хэргийг шалгаж байсан хүмүүс, холбогдох албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж өгөөч” гэсэн гомдол гаргажээ.

а

Уг гомдлын дагуу АТГ-аас тагнуулын ажилтнуудад Эрүүгийн хуулийн 248.2, 251.1, 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Д.Цогтбаатарыг тухайн хэрэгт холбогдуулан шалгах хэрэг байна гээд шалгаж буй аж. Гэтэл энэ үед 2013 оны тавдугаар сарын 13-нд эрүүгийн хэрэг үүсгэн, Прокурорын мөрдөн байцаах байгууллагад төрийн нууц задалсан асуудлаар шалгагдаж байсан Д.Цогтбаатарт холбогдох хэрэг нь харьяалал тогтоогдож АТГ-д ирсэн байна.

х

Мөн Герман улсаас 12 сая евро залилан, манай улсад хууль бусаар орж ирээд алга болсон ХБНГУ-ын иргэн  М.Л.Клойберийг эрэн сурвалжлах, Германы талд буцаан өгөх ажиллагаа явагдаагүй байна гэдэг үндэслэлээр Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байсан. Уг хэрэг нь АТГ-т харьяалал тогтоогдон ирсэн ба Д.Цогтбаатарыг дээрх гурван хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байна. Түүнд холбогдох хэрэг нь төрийн нууцад хамаарах, нууцын зэрэглэлтэй учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна гэсэн юм.

х

Б.Буд

http://www.shuud.mn/?p=379803

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>