15 настай охин ангийнхаа охиныг хөнөөжээ
Хэрэгтэн хохирогч 16 настай охиныг зодож, боож алсан нь тогтоогдсон бөгөөд түүгээр ч үл барам хохирогчийн цогцосыг мөчилсөн байсан аж. Хэрэг гарсан өдөр хохирогч охин гэр бүлийнхэндээ найзтайгаа уулзана гэж хэлээд явсан байна. Гэвч гэртээ ирэхгүй оройтсон учир эцэг эх нь цагдаад мэдэгджээ. Цагдаа нар хэрэгтнийг барьж мэдүүлэг авах үед охиныг хороосоныхоо дараа толгой, гарыг нь тасадсан хэмээн хэргээ хүлээсэн байна. Чухам яагаад уг хэргийг үйлдэх болсон нь одоогоор тодорхой бус байна.
Сургуулийн захирлынх нь мэдэгдсэнээр хоёр сурагчийн хооронд үл ойлголцол байгаагүй гэжээ. Харин хэрэгтний талаар таньж мэддэг хүмүүс болон найз нөхөд нь "Үнэхээр толгой сайтай хүүхэд байгаа юм. Өнгөрсөн жил ээж нь нас барж, эцэг нь өөр хүнтэй суугаад тусдаа амьдрах болсон. Сэтгэл санааны байдал нь үнэхээр хүнд байсан.” гэж ярьсан байна.