Монголын оюутны холбоо мөнгө угаадаг уу?

1104

mohМонголын оюутны холбооноос оюутны зөвлөл холбоодоор дамжуулж захиалж байгаа 8900 төгрөгийн карт нь автобусаар үнэгүй зорчих виза карт биш бололтой. 

 

Энэхүү оюутны виза картыг NFC технологийн дагуу 3200 төгрөгөөр гаргах боломжтой байтал Монголын оюутны холбоо дур мэдэн 8900 төгрөгийг оюутнуудаас виза карт захиалах нэрийдлээр хураан авч байгаа нь асуудал үүсгээд байгаа аж. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн нэгдсэн оюутны холбооноос мэдэгдэл гаргажээ.

 

Тус мэдэгдэлд Монголын оюутны холбоог мөнгө угааж байж болзошгүй хэмээн мэдээлж, тодорхой баримтыг хавсаргасан байна.

Монголын оюутны холбооноос 2015-2016 оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих оюутны карт захиалгын ажлыг 2015.04.27-ны өдрөөс эхлүүлэн Их, дээд сургууль дээр захиалга авч эхэлжээ. Тус холбооноос сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар дамжуулан захиалж хийлгэж байгаа энэхүү карт нь 8900 төгрөгийн үнэтэй аж. Гэтэл Оюутны тээврийн хэрэгслээр зорчих эрхийн карт 3200 төгрөгөөр гарах боломжтой юм байна.

 

 

МОХ, түүний удирдлагууд оюутны байгууллагуудаар дамжуулан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих оюутны карт захиалга нэрийдлээр мөнгө угаалт явуулж байж болзошгүй болоод байна гэж Нийслэлийн нэгдсэн оюутны холбооынхон мэдэгдэлдээ дурджээ. Иймд МОХ энэхүү 8900 төгрөгийн захиалгын асуудлаа олон нийтэд үнэн зөв мэдээллэж, оюуны эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ гүйцэтгэхийг шаардсан байна.

Монголын оюутны холбоо мөнгө угаадаг уу?

 

 

Улмаар оюутны нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх картын захиалга авах, оюутны гарт хүргэх ажлыг Монголын оюутны холбоо биш өөр оюутан залуучуудын байгууллах шилжүүлэх цаг нь болсныг мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг Нийслэлийн бүх Их дээд сургуулиуд, МСҮТ, Коллежийн захиргаа, оюутны өөрөө удирдах байгууллагад хүргүүлж дараа дараагийн арга хэмжээг авахаар төлөвлөж буй юм байна.

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>