Б.Номин хошой хүрэл медальт бөх боллоо

1168
Б.Номин хошой хүрэл медальт бөх боллооБөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо үргэжилж байна.Өчигдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд барилдсан манай бөх Б.Номин хүрэл медаль хүртэж, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт бөх болж буй юм.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн  53, 55, 60, 63, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно. 53 кг-ын жинд барилдах ОУХМ Э.Даваачимэг нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт японы бөх Нанами Ириетэй хүч үзэхээр таарсан бол 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Хуи Литэй барилдах болжээ. 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Энхбаяр, 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг, 60 кг-ын жинд гавьяат тамирчин Т.Мөнхтуяа барилдана.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>