|
Видео

Шинэ мэдээ

Батгагүй, эрүүл сайхан арьстай болохыг хүсэж л байгаа биз дээ. Доорх жоруудыг туршиж үзээрэй

Батгагүй, эрүүл сайхан арьстай болохыг хүсэж л байгаа биз дээ. Доорх жоруудыг туршиж үзээрэйБатгагүй, эрүүл сайхан арьстай болохыг хүсэж л байгаа биз дээ. Доорх жоруудыг туршиж үзээрэй.

Батга арилгах жор 1.
Орц найрлага:
- 3 ширхэг аспирин эсвэл или ацетилсалициловийн хүчил (аспирины орос нэршил)
- Тасалгааны температуртай, буцалгаж хөргөсөн эсвэл цэвэр ус 2-3 дусал
- зөгийн бал 1 цайны халбага

Аспиринаа нунтаглаад дээрээс нь усаа хийгээд өтгөн каша шиг зуурмаг болгоно. Энэ зуурмаг дээрээ 1 халбага зөгийн балаа хийгээрэй. Бүгдийг нь сайтар холино. Ингээд массаж хийнгээ асуудалтай хэсэгтээ эсвэл нүүрэндээ жигд түрхээрэй. 20 минут байлгаад дараа нь бүлээн усаар угаагаарай.

Батга арилгах жор 2
3 ширхэг аспириныг өөрийн дуртай лосьонтойгоо /lotion – зөөлөн бүтэцтэй байх ёстойг анхаараарай/ холиод каша маягийн зуурмаг бэлтгээд нүүрэндээ түрхэж 20 минут байлгаад бүлээн усаар угаагаарай.

Батга арилгах жор 3
1. 6-12ш аспирин, шинэхэн лимоны шахсан шүүс, хүнсний сода
2. Аспиринаа нунтаглаж лимоны шүүстэй холиорой. Гэхдээ хэт өтгөн зуурах хэрэггүй.
3. Асуудалтай хэсгүүддээ эсвэл нүүрэндээ жигд түрхээд 10 минут байлгаарай.
4. Содоо бүлээн усанд уусгаад тэр усаараа нүүрэндээ түрхсэн маскаа угаагаарай.

Батга арилгах жор 4
2 ширхэг аспириныг нунтаглаж 4 дусал усаар зуураарай. Дараа нь 1 хоолны халбага хольцгүй йогурт хийж хутгаад энэ холимогоо арьсан дээрээ тавьж 20-30 минут байлгаад бүлээн усаар угаагаарай.

Батга арилгах жор 5
Мөн аспириныг дангаар нь бага зэргийн усаар зуурч өтгөн холимог болгоод асуудалтай хэсгүүд дээрээ хэсэгчлэн тавьж 20-30 минут болгоод бүлээн усаар угааж болно.
Эдгээр маскийг 7 хоногт 2-с илүү удаа хэрэглэж болохгүй шүү.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.