"НАМАЙГ СОНГО" БУЮУ ЮНИТЕЛИЙН ТҮРЭМГИЙЛЭЛ

649
Сүүлийн үед аливаа албан байгууллагууд өөрийн реклам суртачилгаагаа хийхдээ бусдын анхааралд өртүүлэхийн тулд ихээхэн нарийн арга хэмжээ авч байгаа нь сайшаалттай хэдий ч аливаа реклам суртачилгааны хэм хэмжээ гэдэг зүйлийг улан доороо гишгэлсээр байгаа нь харамсалтай. 

 

Бага насны хүүхдүүдтэйгээ зурагт үзэхэд ч хэцүү болжээ. Рекламны дундуур цөөхөн минут гарах кино үзэхдээ ч хүртэл айх юм. Охин минь сүүлийн үед ээжийнхээ хажууд сонин байрлалтай зогсоод НАМАЙГ СОНГО гэх болжээ. Хэлэх ч үг олдохгүй юм. Бидний сайн мэдэх Юнител группын хувьд санал болгож байгаа 3 сонголтонд Ээж, найз бүсгүй нь багтаж чадахгүй хоорондоо өрсөлдөж байгаа нь нэгийг өгүүлэх шиг. Хүчирхийлэлд урин дуудсан ийм мэтийн сурталчилгааг хянан зохицуулдаг байгууллага монголд байна уу. Бидний ирээдүй хэн болж өсч хүмүүжих нь биднээс хамаарахгүй үе ирсэн байна. Энэ аюулийн дохио биш гэжүү. Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөл толгойгоо олохгүй нь бололтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>