Ерөнхийлөгч асан П.Очирбатыг шалгаж эхэллээ

2317
Ерөнхийлөгч асан П.Очирбатыг шалгаж эхэллээ 
АТГ-аас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатыг хөрөнгө орлогийн мэдүүлгээ буруу мэдээлсэн хэмээн шалгаж эхэлжээ.

 

Учир нь П.Очирбаттай холбоотой цалингийн асуудал оны анхаарлыг татаад байгаа гэнэ.

 

Мөн  Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг АТГ-аас шалгаж байгаа юм байна. Түүнийг "Чингис”, "Самурай” зэрэг бондын хөрөнгийн зарцуулалтыг завшуулсан, мөн байрны сарын түрээс өндөр, цалин нь хэт өндөр гэх мэт асуудлаар шалгагдаж байсан юм.

 

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын ХОМ-ыг шалгаж эхэлсэн байна. Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 15-нд ХОМ-ээ АТГ-т мэдүүлсэн. Улмаар түүний ХОМ-ийг үнэн зөв мэдүүлсэн, хөрөнгийн эх үүсвэр зэргийг АТГ-аас шалгаж эхэлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>